АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   01 дугаар сарын 09-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд ирвэл зохих 83 байгууллагаас 56 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Онцгой байдлын газрын дарга Ш.Ган-Эрдэнэ, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Б.Алтайбаатар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг, Статистикийн хэлтсийн дарга Д.Тунгалаг, Архивын тасгийн дарга М.Мандаххүү, Ус, цаг уур, орчны шинжилгээний албаны инженер Ч.Ариунбаяр,  “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ-ын эх бэлтгэгч Г.Баярмаа нар цаг үеийн ажлын талаар мэдээлэл хийлээ. Үүнд:

·         Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 41 дүгээр тогтоол /Тамга, тэмдэг, баталгааны тэмдэг, хэвлэмэл хуудас хийлгэх, хэрэглэх заавар/-г хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ-ын бланк хэвлэдэг машинаар стандартын дагуу төрийн байгууллагууд хэвлэмэл хуудасаа хэвлүүлж байх

·         Говь-Алтай аймаг 2016 оны жилийн эцсийн мал тооллогоор 3497.5 мянган толгой мал тоологдсоны дотор адуу 106.8 мянган толгой, үхэр 71.1 мянган толгой, тэмээ 38.5 мянган толгой, хонь 1107.1 мянган толгой, ямаа 2173.9 мянган толгой мал тус тус тоологдлоо. Малын нийт тоо  өмнөх оноос 574.9 мянга буюу 19.6  хувиар өссөний дотор адуу 18.4 мянга буюу 20.8  хувь, үхэр 12.3 мянга буюу 20.9  хувь, тэмээ 3.8 мянга буюу 1.1  хувь, хонь 197.8  мянга буюу 21.8  хувь, ямаа 342.6  мянга буюу 18.7  хувиар тус тус өслөө. Улсад нийт тэмээ болон ямааны тоогоор 3-р байранд, мянгат малчдын тоогоор 5-р байранд тус тус оржээ. 2016 онд хамгийн олон мал тоолуулсан сумаар 1.Цогт /277.6 мянган толгой/, 2.Дэлгэр /261.2 мянган толгой, 3.Эрдэнэ /249.8 мянган толгой/, 4.Баян-Уул /245.5 мянган толгой/, 5.Халиун /240.8 мянган толгой/ сумд тус тус орсон үзүүлэлттэй байна. Адуун сүргийн тоогоор Хөхморьт, Тонхил, Баян-Уул, Дарив, Есөнбулаг сум, үхэр сүргийн тоогоор Бигэр, Халиун, Цогт, Есөнбулаг, Баян-Уул сум, тэмээн сүргийн тоогоор Төгрөг, Шарга, Халиун, Хөхморьт, Цогт сум,  хонин сүргийн тоогоор Тонхил, Баян-Уул, Дэлгэр, Дарив, Халиун сум, ямаан сүргийн тоогоор Эрдэнэ, Цогт, Дэлгэр, Халиун, Баян-Уул сум эхний таван байранд орлоо. Мянгат малчдын тоо өмнөх оноос 55.7 хувиар өсч 646 боллоо. Үүний дотор 2001-ээс дээш малтай өрх 28, 1500-2000 малтай өрх 78, 1000-1499 малтай өрх 540 байна.

·         “Дэлхийн байгаль хамгаалах сан”гийн тэргүүн Б.Чимэддоржид Говь-Алтай аймгийн 8 сумд бөхөн устгаж үгүй болж байгаа талаар мэдээлэл өгч, ажлын хэсэг сумдын удирдлагуудад заавар, зөвлөгөө өгч ажиллалаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гамшгийн эрсдэлд нөхцөл байдлын “А” зэрэглэлд багтдаг гоц халдварт “Мялзан” өвчний улмаас дэлхийд нэн ховор монгол бөхөн Шарга, Хүйсийн говьд олон зуугаараа үхэж байна. Бид өдөр шөнөгүй мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохих арга хэмжээг аван шаргуу ажиллаж, улс, аймгийн хэмжээнд анхаарч байна.

·         2017 оны 01 сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаaрын температурын дундаж нь нутгийн хойд хэсгээр 26-31 градус, Говь-Алтайн өмнөд хэсгээр 12-17 градус, бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна. Нэгдүгээр арав хоногийн эхэн ба гуравдугаар арав хоногийн сүүлийн хагаст ихэнх нутгаар хүйтний эрч суларч Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна. Харин нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхний хагаст хүйтний эрч чангарч Говь-Алтайн өмнөд хэсгээр шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Бусад хугацаанд Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

·         2017 оны 02 сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн өмнөд хэсгээр 6-14 градус, бусад нутгаар 15-20 градус хүйтэн байдаг. Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтайн өмнөд хэсгээр /  Бугат, Тонхил, Аж-уул, Цогт, Эрдэнэ, Цээл, Чандмана, Бигэр / уур амьсгалын дунджаас 0.5-1.0 градусаар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Уур амьсгалын дунджаар Говь-алтайн ихэнх нутгаар 0,2-2.5 мм хүртэл цас ордог. Энэ сард Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар уг дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.

·         2017 оны 03 сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн байдаг. Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтайн ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

·         2017 оны 03 сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр Уур амьсгалын дунджаар агаарын температурын сарын дундаж нь Говь-Алтайн баруун хэсгээр 3 градус хүйтнээс 1,5 градус дулаан, Говь-Алтайн зүүн өмнөд / Цогт, Эрдэнэ, Чандмана, Бигэр / хэсгээр 7-11 градус дулаан, бусад нутгаар 2-6 градус дулаан байдаг. Энэ сард агаарын дундаж температур Говь-Алтайн ихэнх нутгаар уг дунджаас 0.5-1.5 градусаар дулаан байх төлөвтэй байна.

·         2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр аймгийн Засаг даргын зөвлөлийн хурал хуралдаж “Монгол Улсын аварга малчин” шалгаруулах журмын шаардлага хангасан Дарив сумын малчин Я.Амартүвшин, Тонхил сумын малчин И.Баянмөнх,  Жаргалан сумын малчин С.Эрдэнэбат, Дэлгэр сумын малчин Н.Гонгоржав, Цээл сумын малчин А.Төвжав,  “Монгол Улсын аварга тариаланч” шалгаруулах журмын шаардлага хангасан  Халиун сумын ногоочин Д.Лхаажав,  “Монгол Улсын хошой аварга малчин” шалгаруулах журмын шаардлага хангасан Дарив сумын малчин О.Гансүх, Есөнбулаг сумын малчин А.Энхбаатар нарыг Засаг даргын зөвлөлийн гишүүд 100 хувийн саналаар дэмжиж Хүнс, хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд материалыг нь хүргүүллээ.

·         Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын ажлын хүрээнд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр 15.00 цагт Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад төрийн байгууллагын албан хаагчдад “Шинэ Үндсэн хуулийн ардчилалыг хөгжүүлэхэд гүйцэтгэсэн үүрэг, ач холбогдол” сэдэвт уулзалт, ярилцлага зохион байгуулагдахаар боллоо.

·         Авилгатай тэмцэх газраас зохион байгуулсан онлайн сургалтанд төрийн байгууллагуудын эрх бүхий албан тушаалтнууд бүрэн бүрэлдэхүүнтэй оролцлоо.

·         2017 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Иргэний нийгмийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг зохион байгуулагдахаар боллоо.

·         Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай аймгийн Засаг дарга С.Гансэлэм хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Өгсөн үүрэг даалгавар:

·         Аймгийн Засаг даргатай Агентлагийн дарга нарын 2017 онд байгуулах үр дүнгийн гэрээний төслийг 2017 оны 1 дүгээр сарын 13-ны дотор ирүүлэх /үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт, салбар салбарынхаа чиглэлээр төсөл, хөтөлбөр,  олон нийтийг хамарсан нэг томоохон үр дүнтэй ажил санаачлан хэрэгжүүлэх, ёс зүйн асуудал зэргийг үр дүнгийн гэрээнд тусгах/

·         Ардчилсан Шинэ Үндсэн хууль батлагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд төрийн байгууллага тус бүр томоохон үйл ажиллагаа зохион байгуулах

·         “Тайшир-Гуулин” усан цахилгаан станцын “Гэгээн нуур”-ын мөсний түвшин өвлийн улиралд тасралтгүй доошилж, өдөр тутам хөдөлгөөнд орж байдаг учраас иргэд, хөдөлмөрчид анхаарал, сонор сэрэмжтэй байх талаар ажилтан албан хаагчдад мэдээлэл өгөх

·         “Нийтлэг үйлчилгээ” ОНТҮГ албан бланк хэвлэдэг өндөр хүчин чадалтай машинтай учраас төрийн  байгууллагууд хамтран ажиллах

·         Төрийн байгууллагууд сул орон тооны захиалгыг төрийн албаны салбар зөвлөлд ирүүлэх

·         Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Тэргүүлэгчдийн хуралдаанаар 2017 онд хэлэлцэх саналаа 1 дүгээр сарын 12-ны дотор нэгтгэж ирүүлэх

·         Монголын уламжлалт “Цагаан сарын баяр” болохтой холбогдуулан төрийн одон, медалиар шагнагдах хүмүүсийн материалыг ойрын хугацаанд яаралтай ирүүлэх

 

                           

                     

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2017-01-11 18:50:57