АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   01 дугаар сарын 23-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд ирвэл зохих 83 байгууллагаас 66 байгууллагын удирдлага оролцлоо.

Энэ үеэр аймгийн Засаг дарга С.Гансэлэм, Засаг даргын орлогч В.Рэнцэндорж, Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, цаг үеийн ажлын талаар,  Нийгмийн бодлогын хэлтсийн дарга М.Эрдэнэбилэг “Ойрын үед зохион байгуулагдах ажил, арга хэмжээ”-ний талаар, “Монгол банк”-ны хянан шалгагч Ц.Шарав, Нягтлан бодогч А.Чулуунбаатар, “Монгол банкны үйл  ажиллагааны” талаар, Нэгдсэн эмнэлэгийн дотрын эмч Д.Дорждагва, “Элэгний BC вирусны” талаар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан,  “Агентлагийн дарга нар аймгийн Засаг даргатай байгуулсан 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлт”-ийг дүгнэсэн талаар мэдээлэл хийлээ. Үүнд:

·         13 яамдын сайд нартай хамтран ажиллах гэрээ байгуулагдлаа. Үүнтэй холбоотойгоор 2017 оны 02 дугаар сарын 02-нд аймгийн Засаг даргатай сумдын Засаг дарга, агентлагийн дарга нар үр дүнгийн гэрээ байгуулахаар боллоо.

·         Аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Шатарбалын Раднаасэд, Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга  Алтай нутгийн унаган хүү, Тайшир сумын харьяат Дашзэвэгийн Амарбаясгалан, УИХ-ын гишүүд, сайдууд 2017 оны 02 дугаар сарын дундуур манай аймагт албан ажлаар ажиллахаар боллоо.

·         “Дэлхийн байгаль хамгаалах сан”-гаас 16 сая төгрөгний төсөв гаргаж өгсөний дагуу Онцгой байдлын газар, Мэргэжлийн хяналтын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар сумдын удирдлагууд, иргэдтэй хамтран аймгийн хэмжээнд “Мялзан” өвчний улмаас үхсэн 492 бөхөнг устгах ажил өндөр түвшинд хийгдлээ.  Хүйтэн байгаа учраас ойрын үед “Мялзан” өвчин харьцангуй гайгүй байна. Гэхдээ цаг агаар дулаарвал “Мялзан” өвчин нэмэгдэх аюултай учраас урьдчилсан сэргийлэх, тус өвчнийг бууруулах арга хэмжээ авч ажиллах төлөвлөгөөтэй байна. Монгол Улсын Засгийн газраас энэ ажлын хүрээнд  300 сая төгрөгний төсвийг шийдсэн байна. Гоц халдварт “Мялзан” өвчин дэлхийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болоод байна.

·         Оюуны бэрхшээлтэй хүүхдүүд болон тэдний эцэг,  эх, хамтран ажиллагсад, сайн дурын ажилчдыг нэг дор цуглуулан зуны олимпд оролцуулах, тэднийг хооронд нь холбох, амжилт бүтээл, туршлагаасаа хуваалцах боломжийг олгох Баруун бүсийн тусгай олимп 2017.01.30-2017.02.01-ний хооронд зохион байгуулагдахаар боллоо. Тамирчид тус арга хэмжээнд оролцсоноор хөдөлгөөний болон танин мэдэхүйн чадваруудаа хөгжүүлэн, дасгал хөдөлгөөнөөр хичээллэн, багаар ажиллахад суралцах ач холбогдолтой юм.

·         Говь-Алтай аймгийн Засаг даргын А/07 захирамжийн дагуу 2017 оны аймгийн аварга шалгаруулах өсвөр үеийнхний тэмцээнийг спортын 4 төрлөөр 2017.01-25-2017.02.11-ний хооронд бүсчилэн зохион байгуулахаар боллоо.

·         Агентлагийн дарга нарын 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтэд үнэлгээ хийж дууслаа. Нийт 18 агентлаг, 2 байгууллага /Насан туршийн боловсролын төв, Сум дундын ойн анги/ хамрагдлаа.

·         Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газарт 18 сум, 2 тосгонд хүнсний эрхийн бичгээр үйлчлэх дэлгүүрийг сонгон шалгаруулах ажил хийгдэж байна.

·         Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Биеийн тамир, спортын газартай хамтран 2017 оны 1 сарын 21-ний өдөр “Мөнгөн өвөл-2017” мөсний баярын арга хэмжээг амжилттай зохион байгуулж спортын 4-н төрлөөр нийт 40 албан байгууллага, аж ахуйн нэгж оролцож,  багийн нийлбэр дүнгээр  1-р байранд Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны баг тамирчид, , 2-р байранд аймгийн Засаг даргын Тамгын газрын баг тамирчид, 3-р байранд Нэгдсэн эмнэлэгийн баг тамирчид тус тус байр эзэллээ.

Өгөгдсөн үүрэг даалгавар:

·         Шуурхай зөвлөгөөний шинэ мэдээ мэдээллийг албан байгууллагын дарга,  эрхлэгч нар тухайн байгууллагынхаа албан хаагчдад мэдээллэж хэвших

·         Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд албан байгууллагын дарга, эрхлэгч нар идэвхтэй оролцох

·         Монголын уламжлалт “Цагаан сарын баяр” болохтой холбогдуулан төрийн одон, медалиар шагнагдах хүмүүсийн материалыг ойрын хугацаанд яаралтай ирүүлэх

·         Боловсрол соёл, урлагийн газар, Нийгмийн бодлогын хэлтэс аймгийн төвийн Цэцэрлэгүүдэд хяналт, шалгалт хийсэн талаарх тайлан, дүгнэлт гаргаж, мэдээллэх

·         Агентлаг, хэлтсүүдийн ажлын уялдаа холбоог сайжруулах

·         Өгөгдсөн үүрэг даалгаврыг тогтмол биелүүлэх

·         Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангаж, хяналт тавьж ажиллах

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

 

НИЙТЭЛСЭН: 2017-01-24 16:54:55