АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   02 дугаар сарын 13-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд ирвэл зохих 83 байгууллагаас 60 байгууллагын удирдлага оролцлоо.

            Энэ үеэр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Т.Ганзориг, Тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Есөнбулаг сумын Байгаль орчны хяналтын улсны байцаагч Н.Оюунцэцэг “Цагаан сар угтаж нийтийн хог хаягдлын цэвэрлэгээ”-ний талаар, Цэргийн штабын дарга М.Батсуурь “Батлан хамгаалах, хяналт шалгалтын үйл ажиллагаа”-ны талаар, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван мэдээлэл хийлээ. Үүнд:

·         Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, холбогдох яам, агентлагийн сайдууд тус аймагт айлчилсан бөгөөд аймгийн удирдлагууд орон нутгийн цаг үеийн ажлын талаар танилцуулж, харилцан санал солилцлоо.

·         УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 2017 оны 02 дугаар сарын 20-ны үеэр ирж Монгол Улсын аварга малчин, Хошой аварга малчдаар шалгарсан малчдад Засгийн газрын шагнал гардуулах төлөвлөгөөтэй байна.

·         “Мялзан” өвчин бөхөнгөөс өөр ан амьтанд хүртэл халдаж байгаа шинж тэмдэг илэрч байна.

·         2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16 цагаас аж ахуй нэгж байгууллага, үйлилгээний цэг салбарууд нийтийн эзэмшлийн гудамж, талбайг цэвэрлэх бөгөөд Үйлдвэрчний эвлэлийн холбоо нийтийн цэвэрлэгээнд идэвхтэй оролцсон байгууллага, 20 азтанг шалгаруулахаар боллоо.

·         Мөн 2017 оны 02 дугаар сарын 18-ны өглөө 10 цагаас гэр болон орон сууцны айл өрхүүд, орчны цэвэрлэгээтэй тул иргэд, хөдөлмөрчид идэвхтэй оролцохоор болоо.

 

Өгөгдсөн үүрэг даалгавар:

·         Шуурхай зөвлөгөөний шинэ мэдээ мэдээллийг албан байгууллагын дарга,  эрхлэгч нар тухайн байгууллагынхаа албан хаагчдад мэдээллэх

·         Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд албан байгууллагын дарга, эрхлэгч нар идэвхтэй оролцох

·         Төрийн байгууллагын удирдлагууд төрийн ажлыг хурдан шуурхай, ил тод, нээлттэй явуулж, ажилдаа чин сэтгэлээсээ санаачлагатай хандах, төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг барамтлах, харьцааны соёлдоо анхаарах

 

 

 

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2017-02-14 16:46:40