АЙМГИЙН ТӨВИЙН АЛБАН БАЙГУУЛЛАГУУДЫН ДАРГА, ЭРХЛЭГЧ НАРЫН ШУУРХАЙ ЗӨВЛӨГӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ

Аймгийн төвийн албан байгууллагуудын дарга, эрхлэгч нарын   02 дугаар сарын 20-ны өдрийн шуурхай зөвлөгөөнд ирвэл зохих 83 байгууллагаас 68 байгууллагын удирдлага оролцлоо.

            Энэ үеэр аймгийн Засаг даргын орлогч В.Рэнцэндорж цаг үеийн ажлын талаар, Биеийн тамир, спортын газрын дарга Н.Бямбацогт “Аймгийн аварга болон олон улсын тэмцээн”-д оролцсон талаар, Татварын хэлтсийн дарга Н.Энхтуяа Байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хийсэн ажлын талаар, Есөнбулаг сумын Захирагчийн албаны ахлах мэргэжилтэн М.Туул “Хот тохижилт, соёлжилтийн” талаар мэдээлэл хийлээ. Үүнд:

·         Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын их хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд бусад зочид төлөөлөгчдийн иргэд, хөдөлмөрчид, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж, харилцан санал солилцлоо.

·         УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд 2016 оны Монгол Улсын аварга малчин, Хошой аварга малчдаар шалгарсан малчдад Монгол Улсын Засгийн газрын шагнал гардуулсан бөгөөд тойрогтоо ажилласан байна.

·         Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг Говь-Алтай аймагт ажиллалаа. Энэ үеэр Онцгой комиссын баг бүрэлдэхүүн өвөлжилтийн нөхцөл байдал, ОБГ-ын ажил албатай танилцсан байна.

·         Бог малын мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин Чандмань, Бигэр сум болон Халиун, Хөхморьт сумдын вакцинжуулалтад хамрагдаагүй 3 өрхийн 1700 малд одоогийн байдлаар нийтдээ 327005 мянган малын вакцинжуулалтад хамруулсан байна.

·         Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвд эм, эмнэлгийн хэрэгсэл нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж, Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Цагдаагийн газарт автомашин нийлүүлэх тендерийн гүйцэтгэгчээр “Монобилка” ХХК шалгаруулж үнэлгээний хорооны зөвлөмж хүргүүлсэн байна.

·         Орон нутгийн төсвийн хөрөнгөөр санхүүжих Төгрөг, Хөхморьт сумдын Засаг даргын Тамгын газарт автомашин нийлүүлэх тендерт нэг ч оролцогч ирээгүй тул захиалагчид гэрээ шууд байгуулах үнэлгээний хорооны зөвлөмж хүргүүлсэн байна.

·         Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаар захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсэг аймагт ажилсан байна.

·        Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоож, журам мөрдүүлэхээр ажиллаж байна. Бүс тогтоосоноор бүсэд оршин суугаа айл өрх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад цахилгаан халаагуур, дулаан баригч, бүрэн шаталтат ердийн зуухыг хөнгөлөлттэй үнээр олгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, явган хүний зам, дугуйн зам тавьж дэд бүтцийг сайжруулах, түүхий нүүрсний хэрэглээг бууруулах зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх юм.  Түүнчлэн “Говь-Алтай аймгийн агаарын чанарыг сайжруулах” хөтөлбөр, Есөнбулаг сумын агаарын чанарыг сайжруулах бүс тогтоох ажлын хүрээнд “Цэвэр агаар-Утаагүй Алтай” арга хэмжээг 2017 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Алтай хотын төв талбайд зохион байгуулсан байна. Тус арга хэмжээний хүрээнд Есөнбулаг сумын Харзат-317, Баяншанд-250, Индэрт-90, Баянхайрхан-90, Түмэн-150 тус тус агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдаж байгаа гэр хорооллын нийт 900 өрхөд дулаан баригч, 100 өрхөд 10 кг-ын савлагаатай, утаагүй, илчлэг сайтай нүүрсний шахмал түлшийг олгосон байна.

·        Монголын уламжлалт цагаан сарын баярыг угтаж аймгийн Засаг дарга 106 өндөр настай ахмадад хүндэтгэл үзүүлж, гарын бэлэг гардуулахаар боллоо. Мөн “Алтан унжлагт тахиа жил”-ийн сар шинийн үзэсгэлэн худалдаа 2017 оны 02 дугаар сарын 18-20-ний хооронд өргөн дэлгэр зохион байгуулагдсан байна.

·        “Монгол Улсын хошой аварга малчин”-аар шалгарсан Есөнбулаг сумын малчин Азарын Энхбаатар, “Улсын аварга малчин”-аар шалгарсан Дарив сумны малчин Ядамын Амартүвшин, Тонхил сумын малчин Ичинхорлоогийн Баянмөнх, Жаргалан сумын малчин Сэржготовын Эрдэнэбат, Дэлгэр сумын малчин Намсрайн Гонгоржав, Цээл сумын малчин Аюушжавын Төвжав, “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан Даваагийн Лхаажав тус тус шалгарсан байна.

·        2016 оны алтан төлийн эзнээр Халиун сум /алтан хурагны эзэн/, Бигэр сум /алтан ишигний эзэн/, Тонхил сум /алтан ишигний эзэн/-ээр 3 малчин тус тус шалгарсан байна.

·         Алтай хотод үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага, аж ахуй нэгжүүдийн дунд зохион байгуулагдах гэрэлтүүлгийг нэмэгдүүлэх, тохижилтийг сайжруулах уралдаан 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 07 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зарлагдсан байна. Иймд дээрх байгууллагуудыг идэвхтэй орролцохыг уриалж байна.

·         2017 оны Алтай хотын захирагчийн ажлын албанаас ”АЛТАЙ ХОТЫН-АРВАН БҮТЭЭЛЧ АЖИЛ” аяны үйл ажиллагаа эхэлсэн байна.

·         Аймгийн Засаг дарга эвээл дор зохион байгуулсан  “Аймгийн өсвөрийн аварга” шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөсөн байна.

Өгөгдсөн үүрэг даалгавар:

·         Шуурхай зөвлөгөөний шинэ мэдээ мэдээллийг албан байгууллагын дарга,  эрхлэгч нар тухайн байгууллагынхаа албан хаагчдад мэдээллэх

·         Аймгийн хэмжээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнд албан байгууллагын дарга, эрхлэгч нар идэвхтэй оролцох

ТӨРИЙН ЗАХИРГААНЫ УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

НИЙТЭЛСЭН: 2017-02-21 19:16:20