Ирэх онд Говь-Алтай аймагт төсвийн хөрөнгөөр 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

Говь-Алтай аймагт төсвийн хөрөнгөөр 2018 онд санхүүжүүлэх нийт 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт батлагдсанаас 8.4 тэрбум төгрөгийн 14 төсөл, барилга байгууламжийг ирэх онд шинээр эхлүүлж байна. Ирэх онд хийгдэх нийт 20 төсөл, арга хэмжээнээс 12 төсөл 2018 онд, 8 төсөл 2019 онд бүрэн ашиглалтад орж дуусна. Мөн Баянхонгор-Байдрагийн гүүр чиглэлийн 129.4 км авто замыг ирэх онд барьж ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

Ирэх онд Говь-Алтай аймагт төсвийн хөрөнгөөр 14 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгдэнэ.

 

НИЙТЭЛСЭН: 2017-11-17 04:46:29