"БОЛОР ЦОМ-2017" яруу найргийн наадмыг зохион байгуулах бэлтгэл ажил бүрэн хангагдлаа.

Засгийн газрын 36-р тогтоолоор Төрийн хошой шагналт, зууны манлай романч “ЧАДРААБАЛЫН ЛОДОЙДАМБА”-ын мэндэлсний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд зохион байгуулагдах Янжинлхамын хишигт найрагчийг тодруулах "БОЛОР ЦОМ-35" яруу найргийн наадам 2017 оны 12 сарын 15-ны өдрийн 13:00 цагт болно.

Тус наадмыг угтаж 12 сарын 14-ны өдрийн 17:00 цагт уншигч, зохиолчдын уулзалт болно. Мөн 12 сарын 15-ны өдрийн 10:30 цагт Ч.Лодойдамбын хөшөөний нээлт Ч.Лодойдамбын нэрэмжит 2-р сургууль дээр болно.  

Ийнхүү их зохиолчийн ойг таширлуулан шүлэг яруу найраг уран зохиолд хайртай оюунлаг, авьяаслаг АЛТАЙЧУУД, нэр цуут билиг авьяаст зохиолч яруу найрагчдын өлгий "ИХ АЛТАЙ"-д "БОЛОР ЦОМ-2017" яруу эгшигийн наадмыг зохион байгуулахаар бэлтгэл ажил бүрэн хангагдаад байна.

Энэхүү наадмыг зохион байгуулагчаар Говь-Алтай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдын хурал, Говь-Алтай аймгийн Засаг даргын  Тамгын газар,  Улсын Их хурлын гишүүн, Хууль, зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Монголын зохиолчдын эвлэл ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-12-13 04:09:43