“АЛТАН НУТАГ-АЛТАЙ МИНЬ” САР ШИНИЙН ЗОЛГОТ БОЛЛОО.

      Говь-Алтай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл хамтран жил бүр Улаанбаатар хотноо Алтайчуудын сар шинийн золголтын үйл ажиллагаа  зохион байгуулдаг болоод байна.

          Хаврын тэргүүн сарын шинийн 12-ны билэгт сайн өдөр Улаанбаатар хотод ажиллаж амьдарч байгаа Алтай нутгийн түмний нэгдсэн золгуут боллоо.

          Тус золгуутын нээлтийн үеэр УИХ-ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, аймгийн ИТХ-ын дарга Т.Ганзориг, Засаг дарга С.Гансэлэм, Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Д.Ганбаатар нар нутгийн зон олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлсэн юм.  Мөн лам хуваргууд сүсэгтэн олондоо буяны ном хурж, буян хишгийн даллагаа авахууллаа. Говь-Алтай аймгийн нутгийн  золголтод Монгол улсын гарьд Бат-Эрдэнэ, Монгол Улсын начин Б.Хишигбаатар тэргүүтэй хүчит 64 бөхчүүд зодоглож, Монгол улсын гавьяат жүжигчин Ганзориг тэргүүтэй Говь-Алтайн хэмээх тодотголтой дуучид, уран бүтээлчид оролцож нутгийн түмэндээ ая дууны мэнд хүргэсэн билээ.

Тус үйл ажиллагааны үеэр 2017 онд урлаг, сдортын өндөр амжил гаргасан, төрийн дээд шагналаар шагнагдсан хүмүүст орон нутгийн удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2018-03-01 04:49:57