ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН "ХӨГЖЛИЙН ФОРУМ-2018" ЧУУЛГА УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

“Говь-Алтай аймгийн хөгжлийн форум-2018”-ын үйл ажиллагаа “Барилга бүтээн байгуулалт-2018”, “Уул уурхай-2018” гэсэн үндсэн 2 чиглэлээр явагдаж уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 65, барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 83, нийт 148 бизнес эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын төлөөлөл болон аймгаас төрөн гарсан эрдэмтэн, профессорууд, аймаг, сумын удирдлагууд оролцлоо.

            Хөгжлийн форумын гол зорилго бол улс, орон нутгийн төсвөөр хязгаарлахгүй, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах замаар бүтээн байгуулалтыг нэмэгдүүлж, аймаг орон нутгаа хөгжүүлэх, иргэдээ аятай таатай ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэгдэж байна.

            Үүний үр дүнд өнгөрсөн жилийн форумын үеэр бизнес эрхлэгчид маань 3.4 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр батламжилсанаас 1.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдлээ.

            “Говь-Алтай аймгийн хөгжлийн форум-2018”-ын үйл ажиллагааны үеэр 15 орчим тэрбум төгрөгийн 29 төсөл арга хэмжээ хэрэгжихээр батламжлагдлаа.                 

  

                 

     

,

             

     

                 

                   

            Цаашид “Говь-Алтай аймгийн хөгжлийн форум”-ыг тогтмол зохион байгуулж, аймгийн бизнес эрхлэгчдээ дэмжин, хөрөнгө оруулах таатай нөхцөлийг бүрдүүлэн хамтран ажиллана.

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-01 05:14:02