Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга аймгийн иргэдтэй уулзлаа.

Төрийн тэргүүнийг аймгийн удирдлагууд угтаж, цэргийн хүрээ жагсан, хүндэтгэн угтав. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Говь-Алтай аймгийн иргэдтэй Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгат уулзлаа.

Тус уулзалтын үеэр Ерөнхийлөгч Х.Баттулга иргэдийг түлхүү сонсож, иргэдийн үг, санал хүсэлт, шүүмжлэл, санаа бодлыг УИХ, Засгийн газарт хүргэх, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цаашдын бодлого үйл ажиллагаанд тусгах бодолтой байгаа талаараа хэллээ.

НИЙТЭЛСЭН: 2018-03-21 09:41:04