ХУВЬ ХҮНИЙ ОРЛОГЫН АЛБАН ТАТВАРЫН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТИЙГ БҮРЭН ОЛГОЖ ДУУСЛАА.

Татварын ерөнхий хуулийн 9, 17, 28 зүйл, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 16, 24 дүгээр зүйлд заасны дагуу 2018 онд олгох хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийг 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр бүрэн олголоо.

Хувь хүний орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэхийг хүссэн нийт 1264 иргэнд 496772.2 мянган төгрөгийг буцаан олгосон бөгөөд үүнээс 489 иргэнд 318292.7 мянган төгрөгийн орон сууцны чөлөөлөлт, 775 иргэнд 178479.6 мянган төгрөгийн сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2018-04-27 17:20:00