АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ ХИЙХ УУЛЗАЛТААР ЕРӨНХИЙ САЙДЫН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ҮРГЭЛЖИЛЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн нар Говь-Алтай аймгийн удирдлагуудтай уулзлаа. Тус уулзалтад аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд оролцлоо. 
Аймгийн Засаг дарга С.Гансэлэм аймгийн эдийн засаг, нийгмийн танилцуулга, мэдээллийг хийлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх аймгийн удирдлагуудад хандаж хэлсэн үгэндээ: Монгол Улсын Засгийн газар нэгдүгээрт төрийн албаны сахилга хариуцлагыг сайжруулах, хоёрдугаарт эдийн засгийн уналтыг зогсоох, сэргээх гэсэн 2 зорилтыг дэвшүүлэн ажиллаж байгаа. 2018 оны “Хариуцлагын жил” болгож Засгийн газар зарласан. Хариуцлага, сахилга бат, дэг журмыг тогтоож ажиллах хэрэгтэй. Өгсөн үүрэг даалгаврыг эргэж хянадаг, үүрэг даалгавар авсан хүн хариуг нь илтгэдэг байх ёстой. Төрийн албан хаагч хуулийн хүрээнд ажиллах, мөн сэтгэл гаргаж ажиллах, ард түмэнд төрийн үйлчилгээг хүргэх үүрэгтэй гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй” гэдгийг онцлон хэлж, “Сахилга хариуцлагыг чангатгах тухай” 2017 оны 01 дүгээр албан даалгаврыг мөрдөж ажиллахыг үүрэг болголоо.

 

НИЙТЭЛСЭН: 2018-05-09 12:41:53