МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ИРГЭДТЭЙ УУЛЗАЖ, ЗАРИМ АСУУДЛЫГ ГАЗАР ДЭЭР НЬ ШИЙДВЭРЛЭН АЖИЛЛАЛАА.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар Говь-Алтай аймгийн иргэдтэй уулзалт хийж, тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултад хариулт өглөө. 
Аймгийн удирдлагууд болон Алтай нутгийн ард иргэдийн санал хүсэлтийн дагуу дараах асуудлуудыг 2018-2019 онд шийдвэрлэж өгөхөөр боллоо. Тодруулбал:
1. Алтай-Баянхонгор чиглэлийн хатуу хучилттай автозамыг гүйцээн ашиглалтад оруулах 
2. Дулааны цахилгаан станц барих
3. Цэвэр усны хангамжийн “Тайшир-Алтай” төслийг хэрэгжүүлэх
4. Солонго хорооллын 1788 айлын орон сууцны гадна инженерийн шугам сүлжээг барих 5.8 тэрбум төгрөгийн хөрөнгийг шийдвэрлэх
5. Алтай, Тонхил, Дэлгэр сумдыг шилэн кабелийн сүлжээнд холбох
6. Есөнбулаг сумд 320 хүүхдийн цэцэрлэгийг шинээр барих /3.1 тэрбум төгрөг/
7. Дэлгэр сумд 150 хүүхдийн шинэ цэцэрлэгийн барилга барих /1.5 тэрбум төгрөг/ 
8. Барилгын цэргийн анги байгуулах
9. Малын /сарлаг/ үүлдэр угсааг сайжруулахад 500.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх
10. Есөнбулаг, Чандмань, Дэлгэр, Тонхил, Халиун, Шарга, сумдад тус бүр 1 худаг шинээр гаргах 
11. Шарга, Алтай сумдын эрүүл мэндийн төвийн барилгыг шинээр барих
12. Есөнбулаг сумд баригдаж байгаа 960 хүүхдийн сургуулийг шинээр ашиглалтад ороход шаардагдах тоног төхөөрөмжийг нийлүүлэх
13. Хүүхэд, залуучуудын ордонд 120.0 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх
14. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж 200.0 сая төгрөгийн төсөл санхүүжүүлэх 
15. Үлийн цагаан оготны устгалыг 20000 га-д хийх хөрөнгийн асуудлыг тус тус шийдвэрлэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-05-10 01:33:01