АЙМГИЙН БАЯР НААДМЫН ШАГАЙН ХАРВААНЫ МЭДЭЭЛЭЛ

             

 

Ардын хувьсгалын 97 жилийн ойн аймгийн баяр наадмаар зохиогдсон шагайн харвааны тэмцээнд улсын мэргэн 1, аймгийн гоц мэргэн 15, залуу харваачид нийт 50 гаруй харваач цэц мэргэнээ сорьлоо.

             Багийн харваанд аймгийн гоц мэргэн Дарив сумын харьяат М.Мянганбуу ахлагчтай баг 1-р байр, Б.Лхагважав ахлагчтай 1-р сургуулийн баг 2-р байр, аймгийн гоц мэргэн Э.Ганпүрэв ахлагчтай Есөнбулаг сумын баг 3-р байрыг тус тус эзэллээ.

             Цуваа харваанд 50 харваач оролцсоноос Баян-Уул сумын харьяат Б.Лхагвадорж 20 суманд 19 онож 1-р байр, Тайшир сумын харьяат Монгол Улсын мэргэн Э.Даваадаорж 17 онож 2-р байр, Хөхморьт сумын харьяат Ц.Доржсүрэн 16 онож 3-р байрыг эзэллээ.

             Энэ жилийн баяр наадмаар Хөхморьт сумын харьяат Ц.Нямцэвээн, Алтай сумын харьяат сурагч Х.Нямболд, Баян-Уул сумын харьяат Б.Лхагвадорж нар шинээр “Аймгийн гоц мэргэн цол”-ны болзлыг хангасан байна.

НИЙТЭЛСЭН: 2018-07-11 12:53:05