АЙМГИЙН БАЯР НААДМЫН ҮНДЭСНИЙ СУРЫН ХАРВААНЫ МЭДЭЭЛЭЛ

          Эрхийдээ эрчтэй, оюундаа ончтой сурчид маань хана хасаанд 40 сум тавьснаас эрэгтэй тамирчдаас Завхан аймгийн харьяат Э.Золбадрах 27 онож тэргүүн байр, Жаргалан сумын харьяат Б.Шаравнямбуу 25 онож 2-р байр, Баян-Уул сумын харьяат Б.Дамчийбадгар 19 онож 3-р байр, Есөнбулаг сумын харьяат О.Батмөнх 16 онож 4-р байр, Дарив сумын харьяат Б.Нямдаваа 15 онож 5-р байрыг тус тус эзэллээ.

         Эмэгтэй тамирчдаас Баян-Уул сумын харьяат Б.Оюун-Эрдэнэ36 онож тэргүүн байр, Есөнбулаг сумын харьяат Д.Нарандулам 23 онож 2-р байр, Э.Лхамхүү 22 онож 3-р байр, Дарив сумын харьяат Д.Гэрэлмаа 22 онож 4-р байр, Шарга сумын харьяат П.Бямбадулам 22 онож 5-р байрыг тус тус эзэллээ.

               Эрэгтэй ххүхдийн харваанд:

  1. Ц.Уламбаяр – Баян-Уул сум–17 оносон
  2. М.Моломжамц – Бугат сум – 16 оносон
  3. А.Амгалан – Бугат сум – 14 оносон
  4. М.Хишиг-Удам-Жаргалан сум – 13
  5. Б.Содгэрэл – Баян-Уул сум – 13 оноо

Эмэгтэй хүүхдийн харваанд:

  1. Г.Зулбаяр – Баян-Уул сум – 19 оносон
  2. С.Хулан – Бугат сум– 16 оносон
  3. Б.Мөнхтуяа – Баян-Уул сум – 15 оносон
  4. Г.Түвшинзаяа – Баян-Уул сум – 14 оносон
  5. Д.Лхамсүрэн – Баян-Уул сум – 13 оносон

Балчир насны хүүхдийн харваанд:

  1. Ж.Лхам-Эрдэнэ – Есөнбулаг сум 1-р сургууль
  2. Л.Эрхэмбилэг – Есөнбулаг сум – 3-р цэцэрлэг
  3. С.Мандахбаяр – Бугат сум – сурагч
  4. М.Дайчин-Удам – Жаргалан сум – сурагч
  5. Э.Батбаяр – Есөнбулаг сум – Хантайшир-Эрдэм цогцолбор цэцэрлэг
НИЙТЭЛСЭН: 2018-07-11 13:04:34