АЛТАЙЧУУД АМЖИЛТ ДҮҮРЭН НААДЛАА.

        Ажилсаг зүтгэлтэйгээрээ алдартай Алтайчууд амжилт бүтээл арвинтай байж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон”-гоор 6, “Алтан гадас” одонгоор 19, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар 29, нийт 54 хүн шагнагдаж баяр дээрээ баяр нэмлээ.

             Алтай нутгийн унаган хүү, Монгол Ардын Намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан аймгийнхаа баяр наадамд хүрэлцэн ирж, Алтайчууддаа мэндчилгээ дэвшүүллээ. 

        Тулгар төрийн 2227, Их Монгол улс байгуулагдсаны 812, Ардын хувьсгалын 97 жилийн ойн аймгийн баяр наадмын хурдан морины уралдаанд түрүүлсэн, аман хүзүүдсэн, айрагдсан шандаст хурдан хүлгүүдийн уясан эзэн, унасан хүүхдийг наадамчин олны өмнө шагнаж, алдаршууллаа.

        Аймгийн баяр наадамд 256 хүчит бөх бяр мэхээ уралдуулан барилдсанаас Төгрөг сумын харьяат Д.Эрдэнэтулга түрүүлж “Аймгийн арслан” цол, Цээл сумын харьяат Х.Ариунбаатар үзүүрлэн “Аймгийн заан” цол, Жаргалан сумын харьяат Ж.Галмандах, Бигэр сумын харьяат Ж.Гантогтох нар “Аймгийн начин” цол тус тус хүртэж наадамчин олноо баясгалаа. Өсвөрийн 32 бөх барилдсанаас Шарга сумын харьяат Д.Дашдаваа түрүүлж, Баян-Уул сумын харьяат н.Бямбадорж үзүүрлэлээ.

НИЙТЭЛСЭН: 2018-07-11 13:20:30