“Элсний фестиваль-2018”, “Алтайн мянган харваач” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

“Алтайн мянган харваач” зорилтот хөтөлбөрийн хүрээнд Үндэсний сурын холбоо, Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Үндэсний сурын холбоо хамтран 2018 оны 08 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд “Элсний фестиваль-2018”, “Алтайн мянган харваач” ёслолын арга хэмжээг зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд аймгийн 18 сум, 2 тосгоноос нийт 1217 харваачид Үндэсний сурын холбооны тэргүүн Б.Хүрэлбаатараар удирдуулан нэгэн зэрэг сур харавлаа.

         Мөн багийн зэвт харваанд 18 сумын 846 харваачид цэц мэргэнээ сорьж,

  1. 432 оноогоор Халиун сумын харваачид
  2. 371 оноогоор Баян-Уул сумын харваачид
  3. 342 оноогоор Есөнбулаг сумын 1-р багийн харваачид
  4. 324 оноогоор Эрдэнэ сумын харваачид
  5. 270 оноогоор Шарга сумын харваачид шалгарч, мөнгөн шагнал, дурсгалын зүйлээр шагнагдлаа.

Алтайн мянган харваач ёслолын арга хэмжээнд оролцсон нийт харваачдад “Алтайн мянган харваач” дурсгалын тэмдэг, батламжийг гардууллаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-08-22 02:56:37