АЙМГИЙН ОНЦГОЙ КОМИСС ХУРАЛДЛАА.

Өнөөдөр буюу 11 дүгээр сарын 25-ны өдөр манай аймгийн хэмжээнд цасан болон шороон шуурга шуурч онц аюултай үзэгдэл болсны улмаас зарим сумдад нөхцөл байлдал хүндэрсэн байна. Урьдчилсан байдлаар Шарга, Төгрөг сумдад 2-3 айлын гэр унасан, Бугат суманд хамгийн хүчтэй шуурга болсон ба 34 метрсекунд хүрч гэрлийн шон унаж тог цахилгаангүй болсноос гадна 30 гаруй айлын гэр, хашаа нурж, 2-3 байгууллагын дээвэр хуурсан байдалтай байгаа ажээ.

Дээрх асуудлаар  аймгийн Засаг дарга С.Гансэлэм Онцгой комиссыг зарлан хуралдууллаа. 

Аймгийн Засаг даргын захирамжаар сумдын цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлэх ажлын хэсгийг байгуулсан бөгөөд 2 цаг тутам сумдтай холбогдон мэдээллийг авах юм байна. Онцгой комиссын хурал дахин 17 цагаас хуралдахаар боллоо.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-25 08:49:55