УИХ –ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд аймгийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
УИХ –ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд аймгийн ИТХ-ын дарга, тэргүүлэгчид, аймгийн Засаг дарга, засаг даргын Тамгын газрын дарга, хэлтсийн дарга нартай цахим хурал хийлээ.
         
 
Энэ үеэр Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн зарлагын хэлтсийн дарга М.Санжаадорж, Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн нэгтгэлийн хэлтсийн дарга Д.Өлзийсайхан, Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн, Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын Төсвийн хөрөнгө оруулалтын хэлтсийн мэргэжилтэн н.Гантулга нарыг байлцуулан 2019 оны УИХ-аар батлагдсан аймгийн төсөв, 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалтын талаар холбогдох мэдээллийг хүргэж, аймгийн удирдлагуудын тулгамдсан асуудалд хариулт өгч ажиллалаа.
 
УИХ –ын гишүүн, хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд 2019 онд тус аймагт 70.1 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт хийгдэх болсныг дурдаж, он дамжих 9 барилга, шинээр барих 33  барилга буюу нийт  42 барилгын хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг УИХ-аар шийдвэрлүүлсэн тухайгаа танилцууллаа. Энэ хүрээнд дээрх барилгын ажлыг чанартай хийж гүйцэтгэх, зураг төсөв, газар, худалдан авах ажлуудыг цаг хугацаа алдалгүй төлөвлөж, хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.
 
 
 
Мөн 2019 онд хийгдэх аймгийн хөрөнгө оруулалтыг иргэдийн саналд тулгуурласан, бодитой зүйлүүдэд зарцуулахыг сануулаад Алтай хот болон сумын төвүүдийн тохижилт, хог тээвэр, дэд бүтцийн чиглэлийн ажлуудад хийх нь зүйтэй гэсэн саналаа илэрхийллээ.
 
Энэ үеэр тус аймгийн Бугат сумд болсон байгалийн гамшигт үзэгдлийн хохирлын асуудлыг Улсын Онцгой комиссоор шийдвэрлүүлсэн талаар дурдаж,  80 өрхийн гэр, айл өрхийн хашаа байшинг засварлах 87 сая төгрөг, барилгуудын дээврийн засварт 36 сая төгрөгийн засварын эх үүсвэрийг тус тус шийдвэрлүүлсэн болон амьжиргааны баталгаажих доод түвшний иргэдэд нүүрсний хөнгөлөлт үзүүлэх тухайгаа мэдээллээ. Мөн 2019 оны өвөлжилт хүндэрч болзошгүй байгаа тул төв суурин болон хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэлийг сайтар хангуулах, “Алтай-Улиастай” ТӨЭХС, “ГАА-АЗЗ” ТӨХК, “Ундарга-Алтай”  ОНӨАТҮГ зэрэг байгууллагуудын техник, хэрэгслийн бэлтгэлийг сайтар хангуулах, “Мандал-Голомт” ХХК-ны үйл ажиллагааг сайжруулах талаар удирдлагуудтай уулзалт тогтмол хийж ажиллах шаардлагатай байгааг хэллээ.

.

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-30 04:04:33