Аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн- 2019” арга хэмжээ зохион байгуулагдаж байна

      Аймгийн “Удирдах ажилтны зөвлөгөөн- 2019” арга хэмжээ 3 дугаар сарын 29-30-ны өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газрын Хурлын танхимд зохион байгуулагдаж байна. Зөвлөгөөнд аймгийн удирдлагууд, хэлтэс, агентлагуудын  дарга нар, 18 сумын Засаг дарга, Тамгын газрын дарга нийт 76 удирдах албан тушаалтан оролцож байна.

      Зөвлөгөөнөөр 2018 онд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлан, 2019 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон цаашид анхаарах асуудлуудын талаар санал бодлоо солилцож, зөвлөлдсөн үр дүнтэй арга хэмжээ болж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-03-29 05:08:12