“ЗАЛУУСЫН ХӨГЖИЛ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” АЯНЫ НЭЭЛТ БОЛЖ БАЙНА

“Алтайн баялаг залуус” хөтөлбөрийн хүрээнд УИХ-ын гишүүн, Хууль зүйн, байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгтэйгээр Аймгийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулж байгаа “Залуусын хөгжил-Бидний ирээдүй” аяны нээлт 04 дүгээр сарын 01-ний өдөр Есөнбулаг суманд зохион байгуулагдаж байна..

Аяныг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нээсэн бол УИХ-ын гишүүн, Хууль зүйн, байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн зөвлөх Т.Ганзориг зэрийтэл дүүрэн цугласан Алтай нутгийн ирээдүй-залуустаа хандан үг хэлж, гишүүний мэндчилгээг уламжилсан юм.

Хөтөлбөрийн дагуу Сэтгэл зүйч, доктор Г.Наранбаатар “Залуусын хөгжил-Бидний ирээдүй” сэдвээр лекц уншиж байна.

Энэхүү аяныг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Эрүүл мэндийн газар, Цагдаагийн газар, Боловсрол, соёл урлагийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Насан туршийн боловсролын төв, аймгийн Залуучуудын холбоо хамтран зохион байгуулж нийт 600 гаруй залуус хамрагдаж байна.

Аян Алтай нутгийн үүдэн хаалга Дэлгэр суманд үргэлжлэн 18 сумаар зохион байгуулагдана.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-01 07:41:04