“ЦЭВЭР ОРЧИН-ЭРҮҮЛ АЛТАЙ” АЯНЫ НЭДСЭН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

“Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны хүрээнд Ус, хөрс, агаарын бохирдлыг бууруулж, уур амьсгалын болзошгүй өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн орчныг бүрдүүлэх зорилготой “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны үр дүнгийн уулзалт, нэгдсэн арга хэмжээ 2019 оны 11 сарын 23-24-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Арга хэмжээний үеэр:

  1.  “Цэвэр орчин-Эрүүл Алтай” аяны үр дүнг хэлэлцэн, сайн ажилласан сум, багийг шагнаж урамшуулах
  2. Ус, орчин эрүүл ахуйн аюулгүй байдлын төлөвлөгөөг сайжруулах арга зүйн сургалт,
  3. Уур амьсгалын болзошгүй өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн байгууламж, айл өрхийн дулаан алдалтыг бууруулах шинэлэг шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хувилбаруудыг мэдээлэх зорилготой үзэсгэлэн худалдааг зохион байгуулах юм.

Энэхүү арга хэмжээг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хүүхдийн сангаас санхүүжүүлж, аймгийн ЗДТГ, НҮБ-ийн Хүүхдийн сангийн Усан хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн хөтөлбөр, Эрүүл мэндийн газар, Ус, орчны эрүүл ахуйн зөвлөл хамтран зохион байгуулж байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-11-23 14:28:19