ХАНДИВЫН АЯНЫ ИЛ ТОД БАЙДАЛ

     Дэлхий нийтийг  хамарсан шинэ төрлийн  корона вирусийн халдвараас урьчдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний хэрэгцээ, шаардлагыг үндэслэн Аймгийн онцгой комиссын шийдвэрээр хандивын аяныг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор эхлүүлсэн юм.

      Хандивын аян эхэлснээс хойшхи 1 сарын хугацаанд 34.6 сая төгрөгийн үнэ бүхий  мөнгө, бараа материал цугларсан байна.

      Аймгийн Онцгой комиссод сэтгэлийн өглөг, итгэлийн дэм үзүүлсэн иргэд, байгууллагуудад  “Талархал” илэрхийлж, ил тод байдлын мэдээллийг нийтэд зарлаж байна.

      Та бүхний өгсөн хандив албан ёсоор дансанд бүртгэгдэн хяналт тавигдаж, хамтын шийдвэрээр зарцуулагдах болно.

 

                       

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-09 17:29:35