МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УР ЧАДВАРЫГ НЭМЭГДҮҮЛЭХ СЕМИНАР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

           Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк хамтран “Мэдээллийн технологийн хүний нөөцийн ур чадварыг нэмэгдүүлэх”, Mэдээллийн технологийн инженерийн шалгалтын мэдээлэл өгөх семинарыг “Ардын дуу бүжгийн Алтай чуулга”-д 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр амжилттай зохион байгууллааа.   

           Мэдээллийн технологийн инженерийн шалгалт /MТИШ/ нь 1969 оноос үүсэлтэй Япон улсын MТИШ-ын системд суурилдаг бөгөөд 2000 оноос Азийн бүс нутгийн мэдээллийн технологийн инженерийн ур чадварын нэгдсэн стандарттай болох зорилгоор Азийн орнуудад дэлгэрүүлж, одоогийн байдлаар 12 оронд харилцан хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын шалгалт юм.

           Мэдээллийн технологийн үндэсний парк /MТҮП/ нь “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд бүх нийтийн мэдээллийн технологийн боловсролыг дээшлүүлэх, хөгжүүлэх, хүний нөөцийг бэлтгэх, тэдгээрийн ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн орнуудтай хамтран Мэдээллийн технологийн инженерийн шалгалт (MТИШ)-ыг 2006 онд нэвтрүүлж, одоог хүртэл амжилттай зохион байгуулсаар байна.

          Семинарыг нээж Говь-Алтай аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Г.Батзориг үг хэлсэн бөгөөд Дэлхийн улс орнуудад цар тахлын тархалт их байгаа тул Япон улсын мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA) менежер Mr.Masahiro Hiroguchi “MТИШ-ын талаарх танилцуулга”-ыг цахимаар шууд холбогдон ирсэн зочид төлөөлөгчдөд мэдээ мэдээлэл өглөө.

          Семинар дээр тавигдсан илтгэлүүдээс дурдвал:

  • ITPEC болон Мэдээллийн технологийн инженерийн шалгалтын танилцуулга

/Японы мэдээллийн технологийн хөгжлийг дэмжих агентлагийн (IPA)

Менежер MS.Ryoko Toyoda

  • Мэдээллийн технологийн салбарын хүний нөөц Монголд

/Мэдээллийн технологийн үндэсний парк, Төслийн удирдлага, сургалт, маркетингийн хэлтсийн дарга П.Наранцэцэг/

  • Мэдээллийн технологийн инженерийн шалгалт агуулгын танилцуулга

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан,инженерчлэлийн сургуулийн багш

Б,Батням/

  • Шалгалтад бэлтгэх зөвлөмж

/МУИС, Хэрэглээний шинжлэх ухаан,инженерчлэлийн сургуулийн багш

Б,Батням/

        Семинарт төрийн албан хаагчид, цэцэрлэг, сургуулийн багш нар, бизнес эрхлэгчдийн төлөөлөл нийт 150 гаруй хүн хамрагдаж, МТҮП-ын зүгээс оролцогчдын дунд MТИШ-ын талаарх асуулт хариултын тэмцээн зохион байгуулж, зөв хариулсан 3 оролцогчид шалгалтад үнэ төлбөргүй хамрагдах эрхийн бичиг гардуулснаас гадна сугалааны тохирол таарсан оролцогчдод гарын бэлэг гардууллаа.

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-14 11:57:00