БАРУУН БҮСИЙН БАГШ СУРАГЧДЫН ОРОС ХЭЛНИЙ МЭДЛЭГ СОРИХ УРАЛДААН, ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ АЛТАЙ ХОТОД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

   УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар  Монгол  Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Найрамдлын 61 дэх өдрийг угтан  Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг, Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгуудын Засаг даргын тамгын газрууд хамтран “Баруун бүсийн орос хэлний мэдлэг чадварыг сорих, багш нарын туршлага солилцох арга хэмжээ”, орос дуу, уран уншлагын тэмцээн, уран зургийн үзэсгэлэнг Алтай хотод энэ сарын 26-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.

   Арга хэмжээнд УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан, ОХУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдын зөвлөх, Улаанбаатар хот дахь Оросын Шинжлэх ухаан, соёлын төвийн захирал Амгалан Ринчинов, БШУЯ-ны бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-очир, сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар тэргүүтэй зочид төлөөлөгчид оролцсон юм.

   Энэхүү арга хэмжээ Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Боловсролын чанарыг сайжруулах” хөтөлбөрийн хүрээнд хийгдэж буй томоохон ажлуудын нэг болж байна. Уралдаан, семинарт оролцсон багш, сурагчид мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх, сурч хөгжих үйл ажиллагаанд нь хөрөнгө оруулж, боловсролын салбарт анхаарал хандуулж, өндөр ач холбогдол өгч, энэхүү үйл ажиллагааг зохион байгуулсан нийт зохион байгуулагчдад талархаж буйгаа илэрхийлж байлаа. 

   Орос хэлний мэдлэг сорих уралдаанд баруун таван аймгийн ЕБС-ийн 25 сурагч, орос хэлний 15 багш оролцсон бөгөөд ОХУ-д тэтгэлгээр суралцах сурагчдыг математик болон байгалийн ухааны хичээлүүдээр мөн шалгалт авч шалгаруулсан юм.

   Шилдэг сурагчдаар:

-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12б ангийн сурагч Сурахбаярын Баясгалан,

-Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 2-р сургуулийн 12а ангийн сурагч Сурэнжавын Билэгжаргал, 

-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн 12а ангийн сурагч Ганзоригийн Намуунцэцэг, 

-Баян-Өлгий аймгийн Бугат сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн 12-р ангийн сурагч М.Балауса

-Баян-Өлгий аймгийн "Бастама" дунд сургуулийн 12-р ангийн сурагч Бекболат Юсуф

-Ховд аймгийн Ховд сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12б ангийн сурагч Адай Еркегул нар шалгарч

 

   Баруун бүсийн орос хэлний шилдэг багш нараар: 

-Баян-Өлгий аймгийн багш Шегебай Нурсауле

-Баян-Өлгий аймгийн багш Сайлау Айжанар 

-Говь-Алтай аймгийн багш Базаррагчаагийн Эрдэнэжав 

-Говь-Алтай аймгийн багш Яндагийн Алтанзаяа 

-Ховд аймгийн багш Нямжавын Болорзаяа нар шалгарлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2021-09-29 16:47:00