"ГОВЬ-АЛТАЙ ГАЗАР ТАРИАЛАН-2030" АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

    Говь-Алтай аймгийн ЗДТГ, ХААИС-тай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр "Говь-Алтай Газар тариалан-2030" арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

   Энэхүү арга хэмжээний үеэр Говь-Алтай аймгийг хөгжүүлэх 2021-2025 оны таван жилийн үндсэн чиглэл, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан голлох 4 арга хэмжээний нэг болох "Газар тариалан жимс жимсгэнэ" хөтөлбөрт зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж буй ХААИС-ийн эрдэмтэн докторууд аймгийн байгаль, цаг уурын онцлогт тохирсон газар тариалангийн үйлдвэрлэл, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх чиглэлээр боловсруулсан Техник эдийн засгийн үндэслэлээ ИТХ-ын дарга Д.Даваадорж, Засаг дарга О.Амгаланбаатар болон аймгийн Засаг даргын зөвлөх Д. Батбилэг нарт гардуулан өгч, Ерөнхийлөгчийн Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг дэмжиж аймгийн Засаг даргын санаачилсан “108 сая мод тарьж, ургуулах” аяны Техник эдийн засгийн үндэслэлийг олон нийтэд таниулан сурталчилсан юм.

   Говь-Алтай аймагт газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлж, хөдөө аж ахуйн салбарт орчин үеийн техник технологийн дэвшлийг нэвтрүүлэхэд мэргэжлийн чадварлаг боловсон хүчин хамгийн чухал. Тиймээс Хөдөө аж ахуйн их сургуульд хүсэлт тавьсны дагуу орон нутагт нь мэргэжлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор Хөдөө аж ахуйн их сургууль салбар сургуулиа МСҮТ-ийн төвийн байранд албан ёсоор нээж, 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн хичээллэхээр бэлтгэл ажилдаа орлоо. Одоогийн байдлаар нийт 30 оюутан бүртгүүлсэн бөгөөд төлбөрийн хувьд төв ХААИС-ийн бакалаврын ангитай ижил байх боловч оюутнууд явдал чирэгдэлгүгээр орон нутагтаа онлайн болон танхим, практикын хосолсон хөтөлбөрөөр чанартай боловсрол эзэмшиж байгаагаараа давуу талтай юм.

 

НИЙТЭЛСЭН: 2021-11-01 16:05:00