ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
Алтай сайхан нутагт ажиллаж сурч амьдарч байгаа kазах түмэндээ Наурызын баярын халуун мэндийг дэвшүүльe.Kазах түмний ёс заншил, өв уламжлал, үндэсний соёлын салшгүй хэсэг болсон Наурызын баярыг тохиолдуулан оюутан залуус маань олон ажил арга хэмжээг Алтай нутагт өргөн дэлгэр зохионбайгуулж байгаад талархан дэмжиж байгаагаа илэрхийлж байна .Нарны баяр буюу наурызын баярыг казак түмэн жил бүрийн 3 сарын 22 буюу өдөр шөнө тэнцдэг өдөр ширээ дүүрэн идээ будаа засаж, алдарт казаа чанаж, шөлөнд нь аарцтай хөц будаа чанасан көжэгээр ирсэн зочдоо дайлж, ерөөл ерөөлийн дээдийг хэлж ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрөөдөг заншилтай. Алтай нутагт ажиллаж амьдарч сурч байгаа казах түмэндээ баярын мэнд хүргэе!
ХҮНДЭТГЭСЭН :ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА С.ГАНСЭЛЭМ
 

 

НИЙТЭЛСЭН: 2017-03-22 19:45:22