УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГА Ш.РАДНААСЭД АЙМГИЙН 17 СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДЭД 3.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ.

Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар Эрүүл мэндийн яамаар дамжуулан Говь-Алтай аймгийн 17 сумын эрүүл мэндийн төвүүдэд 30 нэр төрлийн 222 ширхэг 3.5 тэрбум төгрөгийн өртөг бүхий нарийн мэргэжлийн тоног төхөөрөмжийг нийлүүлэгч талаас 3 жилийн баталгаат хугацаатайгаар хүргүүлсэнийг УИХ-ын гишүүн , хууль зүйн байнгын хорооны дарга ш.Раднаасэд, аймгийн удирдлагууд холбогдох албаны хүмүүст хүлээлгэн өглөө.

НИЙТЭЛСЭН: 2017-04-23 17:59:44