АХУЙН ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧ МУЖААН, ОЁДЛЫН ЧИГЛЭЛЭЭР ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛДАГ АЖ АХУЙ НЭГЖ, ИРГЭДИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭН ЗОХИОГДЛОО.

Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын модон болон зөөлөн эдлэлийг худалдан авах ажиллагаа зохион байгуулахтай холбогдуулан орон нутгийн ахуйн үйлчилгээ эрхлэгчдийн дунд үзэсгэлэн зохион байгууллаа.Үзэсгэлэнд аймгийн засаг дарга С.Гансэлэм, аймгийн засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, аймгийн засаг даргын тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дарга Ч.Жаргалсайхан болон үйлдвэрлэл эрхлэгчид оролцлоо.Энэ үеэр үйл ажиллагаанд оролцогсод өөрсдийн үйлдвэрлэж байгаа зөөлөн болон хатуу эдлэлийн хийц, загвар , чанар өнгө үзэмж, үнийн саналын хамт танилцууллаа.Орон нутгийн зүгээс ахуйн үйлчилгээ эрхлэгчдийг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

НИЙТЭЛСЭН: 2017-11-06 13:02:58