ЭРҮҮГИЙН ХУУЛЬ, ЗӨРЧЛИЙН ТУХАЙ, ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ХЯНАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ, ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ ТУХАЙ,ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ТУХАЙ, ПРОКУРОРЫН ТУХАЙ ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ ХАНГАХ ХҮРЭЭНД ОРОН НУТАГТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.

       Монгол Улсын Их Хурлаас Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хуулиудыг баталж 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан шинэ хуулиудыг таниулах, нэг мөр ойлгон хэрэгжүүлэх нэгдсэн сургалт 2017 оны 06 сарын 18-21-ний өдөр хүртэл зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус сургалтанд хууль хэрэгжүүлэгч төрийн байгууллагын /шүүх, прокурор, цагдаа, татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал гэх мэт/ эрх бүхий 300 гаруй албан хаагчид хамрагдаж байна.

            УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд, Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, ЯЭАХТХ-ийн дарга Э.Амарбат нар сургалтыг нээж үг хэллээ. Нээлтэнд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗЗ-ын дарга Т.Ганзориг, аймгийн Засаг дарга С.Гансэлэм нар оролцлоо.

       Тус сургалтын сургагч багшаар Улсын Ерөнхий прокурорын туслах прокурор, ЯЭАХТХ-ийн дарга Э.Амарбат, УДШ-ийн Практик судлалын хэлтсийн дарга Ч.Нямсүрэн, ЭЦГ-ын Захиргаа удирлагын хэлтэс Ж.Бат-Эрдэнэ, МБА Дүн шинжилгээ хяналт шалгалтын чиглэлийн АМБ Д.Болдсайхан, Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэх газрын  ДАБХШХэлтэсийн ахлах мэргэжилтэн  Ч.Оюунцэцэг, ХСИС-ийн Ахлагчийн сургуулийн багш Д.Гандуулга, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн багш В.Оюун-Эрдэнэ, ГИХГ-ын хяналт шалгалтын газрын мэргэжилтэн Б.Тамир, ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Мөрдөх албаны тэнхимийн ахлах багш, цагдаагийн ахмад Л.Бат-Очир, УЕПГ-ын хяналтын прокурор Ц.Өлзийжаргал нар ажиллаж байна.

НИЙТЭЛСЭН: 2017-06-18 11:08:44