АЙМГИЙН БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ГАЗРЫН “А” ЗААЛАНД ЗОЧИЛБОЛ ТА ЯМАР ҮЙЛЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭНДЭЭ ҮНИЙН ХӨНГӨЛӨЛТ, ЧӨЛӨӨЛӨЛТ ЭДЛЭХ, УРАМШУУЛАЛ АВАХ БОЛОМЖТОЙ ВЭ?

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр жил бүрийн 3 дугаар сарын 15-ны өдрийг тохиолдуулан “Хэрэглэгчдийн эрхийг дээдэлье - Эрхийг нь эдлүүлье” уриан дор “Хэрэглэгч та ХААН” сарын аяны өдөрлөгийн  нээлтийн арга хэмжээ 2018 оны 03 сарын 15-ны өдрийн 11.00 цагт Биеийн тамир, спортын газрын “А” зааланд болно.

Сарын аяны нээлтийн өдөрлөг арга хэмжээнд хамтран оролцож буй хэрэглэгчид үйлчилгээ үзүүлдэг байгууллага  аж ахуй нэгжүүд өөрсдийн үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүн, худалдаа үйлчилгээндээ дараах үнийн хөнгөлөлт урамшууллыг үзүүлнэ.

Аймгийн Засаг даргын Тамгын газар:

  • Архивын лавлагааг үнэ төлбөргүй олгох.

             Аймгийн Мэргэжлийн хяналтын газар:

  • Явуулын лабораториор иргэд, аж ахуйн нэгжийн ундны ус, хүнсний бүтээгдэхүүнд химийн үзүүлэлтээр хийх шинжилгээг үнэ төлбөргүй хийнэ.

 

Стандарт хэмжил зүйн хэлтэс:

  • Даралтын аппарат болон бусад хэмжүүр, хэмжих хэрэгслийг үнэ төлбөргүй шалгаж, тохируулга хийж, зөвлөгөө өгөх.
  • Монгол Улсын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа стандартаар 10-50 хувийн үнийн хөнгөлөлттэйгээр  үйлчилнэ.

 

Эрүүл мэндийн газар:

  • Биеийн найрлагын аппаратаар үнэ төлбөргүй үйлчилнэ. /хүний биеийн өөх, мах зэрэг үзүүлэлтийн харьцааг илэрхийлдэг аппарат/
  • Өрхийн эмнэлэгийн эмч нар үзлэг хийж, зөвлөгөө өгнө.
  • Өндөр настай болон хөдөлмөрийн бэрхшээлтэй иргэд, асаргаанд байдаг өвчтөнд явуулын үзлэг эргэлтийг гэрээр очиж хийнэ.
  • Эмийн сангийн үйлчилгээ үзүүлдэг аж ахуйн нэгж байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ. /Ази фарм, Монос, Эм импекс /

 

Нийтийн номын сан:

  • Явуулын номын сангаар үйлчилнэ.
  • Биеийн байцаалттай ирсэн иргэдэд номын сангаар үйлчлүүлэх картыг үнэ төлбөргүй нээнэ.

     Алтай хотын тохижилт үйлчилгээний газар:

  • Амьжиргааны баталгаажих түвшингээс  доогуур орлогтой 15 өрхийн хог хаягдлыг үнэ төлбөргүй ачиж үйлчилнэ.
  • Иргэдэд үзүүлж буй үйлчилгээ, үнэ тарифын талаар мэдээлэл хийнэ.

 

“Ундарга-Алтай” ОНӨҮГазар:

 

  • Цэвэр усны тоолуур тавих үйлчилгээний хөлсийг чөлөөлж тоолуурыг үндсэн үнээр тавьж өгнө.
  • Тухайн өдөр ирсэн дуудлагад үнэ төлбөргүй, түргэн шуурхай үйлчилнэ.

 

Шуудан үйлчилгээний газар:

 

  • Дайвар ачааны хүргэлтийг үнэ төлбөргүй хийх. Дайвар ачаа илгээх үйлчилгээг иргэдэд сурталчилах.

 

Цахилгаан холбооны газар:

 

  • Шинээр интернет суурин утас тавиулсан тохиолдолд WiFi модем 50 хувь хөнгөлөлттэй.
  • Интернетийн хэрэглэгч төлбөрөө 2-3 сараар төлбөл 5 хувь, 3-6 сараар төлбөл 10 хувь, 6-9 сараар төлбөл 15 хувь, 10 ба түүнээс дээш сараар төлбөл 20 хувийн хөнгөлттэй.
  • Интернетийн хэрэглэгч хурдаа нэмэгдүүлсэн тохиолдолд олон улсын ярианы картаар урамшуулна.

“Алтай-Улиастай” эрчим хүчний систем ТӨХК:

  • Айл өрхийн цахилгаантай холбоотой дуудлага үйлчилгээг хүлээн авч холболтын хураамжийг чөлөөлнө.

 

Аймгийн Автотээврийн төв:

  • Техникийн хяналтын үзлэгийн хугацаа хоцорсон, гэрчилгээнд заасан хугацаанд хамрагдаагүй тээврийн хэрэгслүүдийг торгуулийн арга хэмжээ авалгүйгээр техникийн хяналтын үзлэгт хамруулах.

 

Мобиком корпорацийн ГАА дахь салбар:

 

  • Дараа төлбөрт болон Habrid багцын барьцаа, бүртгэлийн хураамжийг чөлөөлнө.
  • Мобикомын дугааргүй иргэдэд үйлчилгээний 30 хоног, 1000 нэгжтэй дугаарыг 1000 төгрөгөөр олгоно.
  • Гар утасны лизингийн үйлчилгээг хүүгүй олгоно.

         “Юнител” ХХК:

  • Юнивишний шинэ хэрэглэгчтэй 36 сарын гэрээ байгуулж үнэгүй суурилуулж өгнө.
  • ДДШ-ын антенны дуранг үнэ төлбөргүй сольж үйлчилнэ.
  • Эрхийн бичгээр дараа төлбөрт дугаар үнэгүй олгоно.
  • Хамтдаа гэр бүлийн урамшуулалт хөтөлбөрт хамрагдаж хүүхдийн ухаалаг цагийг хөнгөлөлттэй болон үнэ төлбөргүй авах.

САРЫН АЯН ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

 

НИЙТЭЛСЭН: 2018-03-13 08:03:36