Есөнбулаг сумын багийн иргэдийн дунд “Хэрэглэгч та хаан-2018” гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа.

“Хэрэглэгчдийн эрхийг дээдэлье-Эрхийг нь эдлүүлье” уриан дор “Хэрэглэгч та ХААН” аянд  орон нутгийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, Есөнбулаг сумын  багуудын хамтын ажиллагааг идэвхжүүлж, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлыг бүх нийтийн үйл хэрэг болгох зорилгоор Есөнбулаг сумын багийн иргэдийн дунд “Хэрэглэгч та ХААН”-2018  гар бөмбөгийн тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Биеийн тамир спортын газар, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгтэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

 

Тэмцээнд Жаргалант багийн Х.Бямбасүрэн ахлагчтай баг, Оргил багийн  1 дүгээр баг Ц.Баянбэрх ахлагчтай, Түмэн багийн О.Пунсаа ахлагчтай, Жинст багийн н.Мөнхбилгүүн ахлагчтай, Харзат багийн н.Нямлхагва ахлагчтай, Оргил  багийн 2 дугаар баг Н.Жанцанноров ахлагчтай, Оргил багийн 3 дугаар баг Ж.Болдцэцэг ахлагчтай багууд тус тус оролцлоо.


            Тэргүүн байранд Оргил багийн 1 дүгээр баг Ц.Баянбэрх ахлагчтай баг, Дэд байранд Жинст багийн Мөнхбилгүүн ахлагчтай баг, Гутгаар байранд Оргил багийн 2 дугаар баг Н.Жанцанноров ахлагчтай багууд шалгарч Алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-28 08:41:24