“Ногоон гэрэл цагаан шугам-2018” тэмцээн зохион байгууллаа.

“Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах тухай” Монгол Улсын Засгийн газрын 01 дүгээр албан даалгаврын хэрэгжилтийг хангах, сургуулийн насны хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль, дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд “Ногоон гэрэл цагаан шугам-2018” тэмцээнийг аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Цагдаагийн газар,Эрүүл мэндийн газар, Биеийн тамир, спортын газар, Улаан загалмайн хороотой хамтран 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр зохион байгууллаа.

 

Тэмцээнд Төрийн хошой шагналт зохиолч яруу найрагч Ч.Лодойдамбын нэрэмжит 12 жилийн 2 дугаар сургуулийн Б.Төрмөнх ахлагчтай “Тэмүүлэл”, 3 дугаар сургуулийн Д.Эрмүүнзаяа ахлагчтай “Шонхор”, Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Э.Золбоо ахлагчтай “ТАС-161”, Монгол Улсын баатар Д.Хаянхярваагийн нэрэмжит Тайшир сумын дунд сургуулийн Н.Дэлгэрмөрөн ахлагчтай “Шонхорууд” багууд оролцлоо.


            Тэргүүн байранд Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн Э.Золбоо ахлагчтай “ТАС-161” баг шалгарч цом, алтан медаль /хүүхэд бүрт/, Өргөмжлөл, мөнгөн шагналаар, дэд байранд 3 дугаар сургуулийн Д.Эрмүүнзаяа ахлагчтай “Шонхор” баг шалгарч Өргөмжлөл, мөнгөн медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар, гутгаар байранд 2 дугаар сургуулийн Б.Төрмөнх ахлагчтай “Тэмүүлэл”, Тайшир сумын дунд сургуулийн Н.Дэлгэрмөрөн ахлагчтай “Шонхорууд” багууд шалгарч Өргөмжлөл, хүрэл медаль /хүүхэд бүрт/, мөнгөн шагналаар шагнагдлаа. “Уран зохицуулагч”-аар Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн “ТАС-161” багийн Б.Булганбаяр шалгарлаа.

Тэмцээнийг зохион байгуулагчдын зүгээс тэмцээнд идэвхи санаачилгатай багаа бэлтгэн оролцсон багш нарыг Өргөмжлөл, дурсгалын зүйлээр, хүүхэд бүрт гарын бэлэг гардуулж өглөө.

 

НИЙТЭЛСЭН: 2018-11-28 08:44:27