Есөнбулаг сумын багийн иргэдэд эрх зүйн сургалт зохион байгууллаа.

“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөр, “Хэрэглэгчдийн эрхийг дээдэлье-Эрхийг нь эдлүүлье” уриан дор “Хэрэглэгч та ХААН” аян, аймгийн Засаг даргын 2018 оны А/446 дугаар захирамжаар баталсан  “Хууль сурталчилах сарын аян”-ы хүрээнд  багийн иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, хууль зүйн туслалцаа үзүүлэх, шинээр батлагдсан хууль тогтоомж сурталчилах зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газар, Есөнбулаг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн хэлтэстэй хамтран 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр иргэдэд зориулсан эрх зүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтаар Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль эрх зүйн зохицуулалт, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, аж ахуй нэгж байгууллагын оролцоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулга, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудлууд, Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах  тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Стандарт, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Улсын Их хурлын 2018 оны хаврын чуулганаар хэлэлцэн баталсан  хуулиуд болон 2018 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах” улсын анхдугаар зөвлөгөөнөөс гарсан зөвлөмж, шийдвэрийн талаар, Эмийн хэрэглээний талаар, Хүнсний бүтээгдэхүүн, Ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг сонгон авахад анхаарах зүйлс зөвлөмж  гэсэн 15 сэдвээр  нэг өдрийн сургалт зохион байгуулж, нийт 80 гаруй иргэд хамрагдаж, 250 гаруй  хуулийн гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг  тарааж ажиллалаа.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 44 дүгээр тогтоолоор батлагдсан “Архигүй-Алтайчууд” хөтөлбөрийн 4.5.1.5  дахь заалтын дагуу “Архи согтууруулах ундаа худалддаггүй, үйлчилдэггүй өдөр тогтоох тухай” аймгийн Засаг даргын шийдвэр батлагдахтай холбогдуулан Захиргааны ерөнхий хууль, Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/147 дугаар тушаалаар баталсан “Захиргааны хэм хэмжээний актын төсөл бэлтгэх явцад нөлөөллийн шинжилгээ хийх аргачлал”-ын дагуу шийдвэрийн төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор уулзалт ярилцлагыг хийж, санал авах ажлыг зохион байгууллаа.

НИЙТЭЛСЭН: 2018-11-30 08:12:55