АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР, ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР, ЖЕНДЕРТ СУУРИЛСАН ХҮЧИРХИЙЛЭЛТЭЙ ТЭМЦЭХ 16 ХОНОГИЙН АЯНЫ ХҮРЭЭНД “ШУДАРГА ЁС, ХҮЧИРХИЙЛЭЛГҮЙ НИЙГМИЙН ТӨЛӨӨ ХҮҮХЭД БИДНИЙ ОРОЛЦОО” СЭДЭВТ ДЭВЖЭЭ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Авлигын эсрэг олон улсын өдөр, Хүний эрхийн өдөр, Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх “Харилцаа хандлага, үйлдлээ эерэг болгоё” уриан дор тэмдэглэх 16 хоногийн аяны хүрээнд Үндсэн хуулиар бататгасан хүний эрхийн үзэл санаа шударга ёс, хүчирхийллээс ангид байх хүний эрхтэй салшгүй холбоотой болохыг мэдлэг сэтгэлгээ, авхаалж сорьсон хөгжөөнт өрсөлдөөнт хэлбэрээр өрсөлдөж хөгжөөн дэмжигчид, үзэгчдийн хууль эрх зүйн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Шударга ёс, хүчирхийлэлгүй нийгмийн төлөө хүүхэд бидний оролцоо” сэдэвт дэвжээ тэмцээнийг ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ГХУСАЗЗ, аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтэс, эрх зүйн туслалцааны төв, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн  газар,  Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан, Боловсрол, соёл урлагийн газар, Миний нутаг телевизтэй  хамтран  Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион байгууллаа.

Тэмцээнийг багийн мэндчилгээ, гэрийн даалгавар, багийн гишүүдийн дунд асуулт хариулт, багийн ахлагчдын дунд асуулт хариулт, тестийн сорил гэсэн дарааллаар Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хүрээнд бэлтгэн явууллаа.

Тус дэвжээ тэмцээнд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн  5 баг оролцож, Тэргүүн байранд 3 дугаар сургуулийн “Өндөр хүчдэл” баг, дэд байрт байрт 1 дүгээр сургуулийн Фмида баг, гутгаар байрт Хантайшир-Эрдэм цогцолбор сургуулийн “Эерэг хандлага” баг  тус тус шалгарч  Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Тусгай байруудад 2 дугаар сургуулийн “Үнэний давалгаа” баг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн  “Ирээдүй” баг шалгарлаа.

 

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-11 04:22:50