Төрийн байгууллагуудын харуул хамгаалалт хариуцсан албан хаагч, жолооч нарт зориулсан “Сахилга, хариуцлага-аюулгүй байдал” сэдэвт эрх зүйн сургалт зохион байгууллаа.

“Бүх нийтийн эрх зүйн боловсрол” хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2018 оны А/446 дугаар захирамжаар баталсан  “Хууль сурталчилах сарын аян”-ы хүрээнд   аймгийн Засаг даргын орлогчийн баталсан удирдамжийн дагуу Төрийн байгууллагуудын харуул хамгаалалт хариуцсан албан хаагч, жолооч нарт зориулсан “Сахилга, хариуцлага-аюулгүй байдал” сэдэвт эрх зүйн сургалтыг аймгийн Засаг даргын Тамгын газар, Говь-Алтай аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүх, Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, Орон нутгийн өмчийн газар, Тагнуулын хэлтэс, Боловсрол, соёл урлагийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр аймгийн Цагдаагийн газрын хурлын зааланд, 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Анагаах ухааны сургуулийн лекцийн танхимд тус тус зохион байгууллаа.

Тус сургалтаар төрийн байгууллагын жолооч, харуул хамгаалалт хариуцсан албан хаагчдад Хөдөлмөрийн харилцаа ба хөдөлмөрлөх эрх /хөдөлмөрийн гэрээ, ажил амралтын цаг/, Галын аюулгүй байдлын ерөнхий ойлголт , урьдчилан сэргийлэхэд анхаарах асуудал, Харуул хамгаалалт ба аюулгүй байдал, Байгууллагын өмч хөрөнгө, түүний хадгалалт, хамгаалалтад анхаарах асуудал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийн мэдээлэл, Харилцааны соёл ба ёс зүй, Замын хөдөлгөөний аюулгүй байдал дүрмийн шинэлэг зохицуулалт, Зөрчлийн тухай хуулийн ойлголт, Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хуулийн ойлголт, хор уршиг урьдчилан сэргийлэх арга зам, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн танилцуулга гэх мэт 15 сэдвээр зохион байгуулж, нийт төрийн байгууллагуудын жолооч 50 хүн, харуул хамгаалалтын ажилтан 85 хүн хамрагдаж, 500 гаруй гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмжийг  тарааж ажиллалаа.

 

НИЙТЭЛСЭН: 2018-12-17 03:39:57