ХУУЛЬ ЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГӨХ ӨДӨРЛӨГ БОЛНО.

Монголын Хуульчдын холбоо нь бүтцийн байгууллага, гишүүд, төрийн байгууллагуудтай хамтран Улаанбаатарт болон 21 аймагт“Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Хууль зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг 2019 оны тавдугаар сарын 01-ний өдрийн 10:00-16:00 цагийн хооронд Жанчив баатарын талбайд зохион байгуулагдана.

Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны аймаг дахь салбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар оролцож, тус тусын салбарын хууль тогтоомжоор зөвлөгөө өгч, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатч, өмгөөлөгч нар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгнө.

Иргэд та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

 

НИЙТЭЛСЭН: 2019-04-29 02:08:22