“ХУУЛЬЧИЙН ПРО БОНО ӨДӨР-2019” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

      Монголын Хуульчдын холбоо нь бүтцийн байгууллага, гишүүд, төрийн байгууллагуудтай хамтран Улаанбаатарт болон 21 аймагт “Хуульчийн про боно өдөр-2019” өдөрлөгийг 05 дугаар сарын 01-ны өдөр зохион байгуулж байна.

      Өдөрлөгийг аймгийн ЗДТГ-ын ХЭЗХ-ийн дарга Д.Баттайван нээсэн бол Монголын хуульчдын холбооны аймаг дахь салбарын зохицуулагч Ж.Дорждэрэм, аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч,  Ш.Баттогтох, аймгийн Ерөнхий прокурор  Б.Ганбаатар, аймгийн Шүүхийн Тамгын газрын дарга Ж.Ганболд нар оролцлоо

      Өдөрлөгт Монголын Хуульчдын холбооны аймаг дахь салбар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, Шүүхийн Тамгын газар, аймгийн Прокурорын газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар оролцож, тус тусын салбарын хууль тогтоомжоор зөвлөгөө өгч, Хууль зүйн туслалцааны төв, Нотариатч, өмгөөлөгч нар оролцож, үйл ажиллагаагаа танилцуулахын зэрэгцээ иргэдэд үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл өгч байна.

 

 

НИЙТЭЛСЭН: 2019-05-01 04:20:03