АВЛИГЫН ЭСРЭГ ОЛОН УЛСЫН ӨДӨР, ХҮНИЙ ЭРХИЙН ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫН ХҮРЭЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН АЛБАН ХААГЧДЫН ДУНД “ЦЭЦ” ХУУЛЬ ЗҮЙН УРАЛДААН ТЭМЦЭЭНИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей жил бүрийн арван хоёрдугаар сарын 09-ний өдрийг Авлигын эсрэг олон улсын өдөр, 12 дугаар сарын 10-ны өдрийг Олон улсын хүний эрхийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн.

Энэ өдрийг угтан Газрын харилцаа барилга, хот байгуулалтын газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Татварын хэлтэс,  Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газар,  Мэргэжлийн хяналтын газрын албан хаагчдын дунд 2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр аймгийн ГХУСАЗЗ, Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтэс,  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн  газар  хамтран  Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын  “Мазаалай” театрт  зохион байгууллаа.

“ЦЭЦ”  хууль зүйн уралдаан тэмцээнийг багийн мэндчилгээ, бодлого, багийн гишүүдийн дунд асуулт хариулт, хууль хэрэглэх чадвар,  багийн ахлагчдын дунд асуулт хариулт гэсэн дарааллаар Үндсэн хууль, Авилгын эсрэг хууль, Нийтийн албанд  нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль, Төрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн хүрээнд бэлтгэн явууллаа.

Тус тэмцээнд Тэргүүн байранд  Мэргэжлийн хяналтын газрын “Төрийн төлөө түмний хяналт” баг,  дэд байрт байрт  Татварын хэлтсийн “Оюуны хүч” баг, гутгаар байрт Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын  “Эерэг сөрөг” баг  тус тус шалгарч  дурсамж,  мөнгөн шагналаар шагнуулав.

 

НИЙТЭЛСЭН: 2019-12-10 12:54:57