АЙМГИЙН НУТАГ ДЭВСГЭРТ СОГТУУРУУЛАХ УНДАА ХУДАЛДАХ, ТҮҮГЭЭР ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛТЭЙ ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

     Аймгийн Засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн А/02 дугаар захирамжаар аймгийн  нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг шинэчлэн баталж, Хууль зүй, дотоод хэргийн яаманд хянуулж, 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлийн 4656 дугаарт бүртгүүлсэн.

      Энэхүү захирамжаар долоо хоног бүрийн Даваа, Баасан гарагийн 00 цагаас 24:00 цаг хүртлэх хугацаанд аймгийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосон.

 

НИЙТЭЛСЭН: 2020-01-29 14:39:26