Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиудаар сургалт зохион байгуулав

Монгол Улсад Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулиуд шинээр хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Хууль зүй, дотоод хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын “Сургалт зохион байгуулах тухай” 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1-4/788 тоот албан бичгийн дагуу Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлийг хэрэгжүүлэх зорилгоор Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны гишүүн болон сургуулиудын нийгмийн ажилтан  20 албан тушаалтныг чадваржуулах  сургалтыг сургагч багш болох Хүүхэд, гэр бүл судлаач Х.Баавгай Ph.D тус аймагт 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Тус чадваржуулах сургалтанд Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, Прокурорын газар, Цагдаагийн газар,  шүүхийн шүүгч, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар, Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан, Эрх зүйн туслалцааны төвийн улсын өмгөөлөгч, сургуулиудын нийгмийн ажилтнууд хамрагдлаа.

Сургалтын үр дүн нь:  Шинээр мөрдөгдөж байгаа Хүүхдийн эрхийн тухай хууль, Хүүхэд хамгааллын тухай хуулиудын онцлог зохицуулалт, байцаан шийтгэх ажиллагааны үед гэмт хэрэг үйлдсэн болон гэрч хохирогч хүүхдийн эрхийг хамгаалах асуудлаар  харилцан мэдээлэл солилцож, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны  журмын төсөлд холбогдох байгууллагуудаас санал өглөө.

  

НИЙТЭЛСЭН: 2016-10-11 11:11:11