Авлигын эсрэг олон улсын өдөр, Хүний эрхийн өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд “Шударга ёс-Хүний эрх” сэдэвт дэвжээ тэмцээн зохион байгууллаа

Авлигын эсрэг олон улсын өдөр, Хүний эрхийн өдрийг 2016 оны 12 дугаар сарын 09-10-ны өдрүүдэд тохиож байгаатай холбогдуулан жил бүр уламжлал болгон зохион  байгууллагддаг Хүний эрхийн уралдаант Дэвжээ тэмцээнийг “Шударга ёс-хүний эрх” сэдвийн хүрээнд ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр аймгийн ГХУСАЗЗ, аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн хэлтэс, эрх зүйн туслалцааны төв, Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар,  Хүний эрхийн үндэсний комиссын аймаг дахь ажилтан, Хуульчдын холбооны аймаг дахь салбартай хамтран  Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад зохион байгууллаа.

Тус дэвжээ тэмцээнд Есөнбулаг сумын ерөнхий боловсролын сургуулийн  6 баг оролцож, 1 дүгээр байранд 2 дугаар сургуулийн “Цаг хугацаа” баг  түрүүлж, 2 дугаар байрт АШУҮИС-ийн  аймаг дахь АУС-ийн Лицей ахлах сургуулийн Anti-c баг, 3 дугаар байрт МСҮТ-ийн Хууль сахиулагч  баг тус тус шалгарч  Өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав.

Тусгай байруудад Хантайшир эрдэм цогцолбор сургуулийн “Хантайшир баг” , 1 дүгээр сургуулийн “Их засаг” баг, 3 дугаар сургуулийн “SPECIAL” баг шалгарч дурсамж мөнгөн шагналаар шагналаа.

НИЙТЭЛСЭН: 2016-12-13 12:55:44