Авлигын эсрэг олон улсын өдөр, Хүний эрхийн өдрийг угтсан арга хэмжээний хүрээнд сургалт сурталчилгааны ажлуудыг зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газраас сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга болон ЗДТГ-ын дарга нарт "Төрийн байгууллагууд нэгдсэн сургалт"-ыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа.

Уг сургалтаар сумдын дарга нарт  Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Олон улсын Хүний эрхийн өдрийн тухай, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриалгыг танилцуулж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиудаар сургалт зохион байгуулж, цаашид үйл ажиллагаандаа ашиглах Улс төр хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн -2015 оны судалгааны тайлан, Хүний эрх эмхтгэл, Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 15 дахь илтгэл, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаарх 4 төрлийн плакат, шинээр батлагдсан хуулийн танилцуулга сурталчилгааны материал, гарын авлгаар хангалаа.

Аймгийн Засаг даргын Тамгын газрын  Хууль, эрх зүйн хэлтэс,  Хүний эрхийн Үндэсний Комиссын Говь-Алтай аймаг дахь ажилтантай хамтран Авлигын эсрэг Олон улсын өдөр, Хүний эрхийн Олон Улсын өдрийг угтан 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасаг, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасаг, гэмт хэрэгтэй тэмцэх тасаг, дэмжлэг үзүүлэх тасгийн 65 алба хаагчидад тус албаны сургалтын танхимд Хүний эрхийн Олон Улсын өдрийн тухай, НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газраас ирүүлсэн  “Хүн бүрийн эрхийн төлөө зүтгэе” уриалгыг танилцуулж, “Хүний эрхийн олон улсын гэрээ, түүний хороодод гомдол гаргах журам “ сургалтыг зохин байгууллаа.

Авлигын эсрэг олон улсын өдөр, Хүний Эрхийн Олон Улсын өдрийг угтан  Говь-Алтай аймагт 2016 оны  12 дугаар сарын 09-ны өдөр  Хүний эрхийн Үндэсний  Комисс, Авлигатай тэмцэх газраас  бэлтгэн гаргасан "Хүний эрх гэж юу вэ?” баримтат кино,  "Хүний эрхийн төлөө тэмцэгч шувууны тухай үлгэр” хүүхэлдэйн кино, “Авлигын зөвхөн та зогсоож чадна” , “Авлигын индекс, болон авлигад өртөх эрсдлийн судалгаа”, “Авлига хөгжил дэвшил бүтээн байгуулалтын эсрэг гэмт хэрэг” зэрэг  шторкуудыг  аймгийн төв талбайн олон нийтэд мэдээлэл түгээх зориулалттай дэлгэцээр цацаж, иргэд мэдээлэл түгээж ажиллалаа.

НИЙТЭЛСЭН: 2016-12-13 12:58:01