ЗАХИРГААНЫ ЖУРМААР ХУРААГДСАН ЭД ЗҮЙЛИЙГ ШИЙДВЭРЛЭВ.

Аймгийн Цагдаагийн газраас 2015.09.24, 2015.10.09, 2015.10.15, 2015.10.27, 2015.10.28 өдөр захиргааны журмаар хураагдсан эд зүйлийг шийдвэрлэх  талаар ирүүлсэн албан бичиг, хүсэлтийн дагуу аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус комисс 2015 оны 10 сарын 17, 2015 оны 11 сарын 05-ны өдөр тус тус хуралдаж хураагдсан эд зүйлийг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 131 дүгээр тогтоолоор батласан журмын дагуу шийдвэрлэлээ.

Дээрх тогтоолд заасны дагуу 5 нэр төрлийн зүйлийг устгалын комисст, 5 нэр төрлийн эд зүйлийг аймгийн Орон нутгийн өмчийн албанд тус тус шилжүүлсэн байна.

Орон тооны бус комиссоор нийт 10 нэр төрлийн 106 ширхэг эд зүйлийг шийдвэрлэсэн бөгөөд эдгээр нь хууль бус гар аргаар алт олборлогчидоос хураагдсан байна.

НИЙТЭЛСЭН: 2015-11-04 05:04:04