Монгол Улсын ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан “Үндсэн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах” эсэх талаар судалгаа хийх ажлын хэсэг тус аймагт ажиллалаа.

Монгол Улсын Ерөнхий сайдын 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 135 дугаар захирамжаар “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал, дүгнэлт боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүн Д.Миеэгомбо, туслах ажилтан С.Батмөнх-Очир, Н.Нандинзаяа нар ажлын төлөвлөгөөний дагуу аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 14.00 цагаас  Нутгийн удирдлагын ордоны иргэний танхимд 135 төрийн албан хаагч, 18.30 цагаас  Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгад 250 иргэд олон нийтийн дунд “Үндсэн хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага, өөрчлөх агуулга”  сэдэвт хэлэлцүүлгийг  зохион байгууллаа.

Тус хэлэлцүүлэгт нийт 385 иргэд олон нийт төрийн албан хаагч хамрагдлаа.

НИЙТЭЛСЭН: 2017-02-15 17:18:13