Баяншанд багийн иргэн Т.Мөнгөнхуягт дэмжлэг үзүүллээ.

Баяншанд багийн иргэн Т.Мөнгөнхуяг нь бага насны 3 хүүхдийн хамт амьдардаг өрх толгойлсон эцэг бөгөөд уушигний хүнд өвчний улмаас Улаанбаатар хот яаралтай явж хагалгаанд орох зайлшгүй шаардлагатай болсон байна. Тус багийн аймгийн иргэдийн Хурлын Төлөөлөгч, Тэргүүлэгч, аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нь Т.Мөнгөнхуягийн амьдралын хүнд нөхцөл байдлыг харгалзан үзэж Говь-Алтай аймгаас Улаанбаатар хот чиглэлийн 11 дүгээр сарын 04-ны өдрийн онгоцны тийзийг шийдвэрлэж өглөө.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.

НИЙТЭЛСЭН: 2018-11-03 05:11:30