ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ САНГААС 2020 ОНД ОЛГОХ ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛИЙН ТӨСЛИЙГ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-ын дагуу төсөл хүлээн авах үйл ажиллагааг орон даяар нэгэн зэрэг эхлүүллээ.   

            Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас 2020 онд олгох зээлийг “Covid-19” халдварын улмаас үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүн амын хүнсний хангамжийн тогтвортой байдал, стратегийн хүнсний хэрэгцээг хангах, эрүүл мэндийг хамгаалах, халдваргүйтгэл ариутгалын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжинэ.

           

            Журмын хүрээнд жижиг, дунд бизнес эрхлэгчдийг шинэ хуулийн дагуу ангилж, ангилал тус бүрт зээлийн багцыг хуваарилан олгох бөгөөд, орон нутгаас шалгарсан бичил ангилалд хамаарах аж ахуйн нэгжүүдийн  зээлийг банкаар дамжуулахгүй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд санхүүжүүлэхээр, олгох зээлийн хэмжээг төсөл ирүүлэгчийн борлуулалтын орлоготой  уялдуулснаараа онцлогтой болно

            Иймд сангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдахыг хүссэн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид “Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай” хуулинд заасны дагуу аль ангилалд хамаарч байгаа тухай тодорхойлуулах шаардлагатай юм.

Зээл олгох хэлбэр, хэмжээ

Ангилал

Ажилчдын тоо

Зээл олгох хэлбэр

Борлуулалтын орлого 
/төгрөг/

Зээлийн хэмжээ

доод

Дээд

1

Бичил

0-10 хүртэл

Сангаас шууд гэрээ байгуулан олгоно.

0-100 сая хүртэл

20,000,000

100,000,000

100-200 сая хүртэл

20,000,000

200,000,000

200 саяас  дээш

20,000,000

300,000,000

2

Жижиг

10-50 хүртэл

Арилжааны банкаар дамжуулан олгоно.

300 саяас дээш

20,000,000

1,000,000,000

3

Дунд

50-200 хүртэл

1,000 -2,500 сая хүртэлх

20,000,000

2,500,000,000

 

ТӨСӨЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:

 

Эхлэх:   2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 08:30 цаг

Дуусах: 2020 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 17:30 цаг

 

Улаанбаатар хотод: 

 

Хөдөө, орон нутагт:

  • Тухайн аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын байранд төслийн материалыг битүүмжлэн цаасан хэлбэрээр хүлээн авна.  /Аж ахуйн нэгжийн нэр, регистрийн дугаар, хүссэн зээлийн дүн, утасны дугаарыг дугтуйны гадна талд бичсэн байх/

 

Зээлийн нөхцөл

1

Зээлийн хугацаа:                                              

  • 5 жил хүртэл

2

Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа:       

  • 12 сар хүртэл

 

3

 

  • Зээлийн хүү:               

 

Сангаас шууд олгох зээлийн хүү- 3%

Банкаар дамжуулан олгох зээлийн хүүгийн хэмжээ – 8%-иас ихгүй

4

Зээл олгох салбар:

  1. Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах;
  2. Дотор мах, дайвар бүтээгдэхүүн боловсруулах;
  3. Төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ боловсруулах;
  4. Зоорь, хүлэмжийн аж ахуй;
  5. Арьс, шир боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  6. Ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэх;
  7. Сав, баглаа боодол үйлдвэрлэх;
  8. Аялал жуулчлалын үйлчилгээ;
  9. Хүн амын эрүүл мэндийг хамгаалах, ариутгал халдваргүйжүүлэлтийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх;

 

 

 

 

 

НИЙТЭЛСЭН: 2020-04-21 16:47:16