"АЛТАЙН БАЯЛАГ ЗАЛУУС" ЗАЛУУЧУУДЫН ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХААР БОЛЛОО

Залуучуудын үзэл бодол, дуу хоолойг сонсох, тэдний өмнө тулгамдсан асуудлуудын шийдэл гарцыг эрэлхийлэх, залуучуудад ээлтэй, оролцоонд суурилсан тогтолцоог бий болгоход зорилгоор "Алтайн баялаг залуус" чуулганыг 2017 оны 04 сарын 22-нд зохион байгуулахаар боллоо.

Төрийн болон ТББ-д ажиллаж буй залуучууд, малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч, жижиг дунд бизнес эрхлэгч, ажилгүй, хүнд нөхцөлд амьдарч буй, өрх толгойлсон эрэгтэй, эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын бүлгийг хамруулсан нийт 400 залуучуудыг хамруулна.

НИЙТЭЛСЭН: 2017-04-18 11:39:15