ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ОЛОН УЛСЫН ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН "ХАЛУУН СЭТГЭЛ ДУЛААН ИНЭЭМСЭГЛЭЛ" УУЛЗАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн санаачлагаар хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, тэдний гэр бүлд тулгамдаж буй асуудлыг манлайлагч эмэгтэйчүүдийн оролцоотойгоор шийдвэрлэж, гэр бүл хүүхдийн амьдралд эерэг өөрчлөлтүүдийг гаргах зорилгоор Говь-Алтай аймагт ажиллаж, амьдарч буй манлайлагч эмэгтэйчүүд, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой өрхийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлтэй 4 жилийн турш хамтран дэмжиж ажиллах үйл ажиллагааг эхлүүлж “ХАЛУУН СЭТГЭЛ,  ДУЛААН ИНЭМСЭГЛЭЛ” чин сэтгэлийн уулзалт арга хэмжээг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар  2016 оны 12 сарын 07-ны өдөр Ентүм ресторанд зохион байгууллаа. Уг арга хэмжээнд Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Агентлаг, албадын удирдлага, Иргэний нийгмийн байгууллага, хувийн хэвшлийн удирдах ажилтан    37эмэгтэй, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд 53 нийт 87 хүн оролцлоо.

НИЙТЭЛСЭН: 2016-12-12 10:07:00