АЛТАЙН БАЯЛАГ ЗАЛУУС КЛУБЭЭС АЛТАЙ ХОТЫН НИЙТИЙН ЭЗЭМШИЛИЙН ГУДАМЖ ТАЛБАЙГ ХОГИЙН САВТАЙ БОЛГОЛОО

Цэвэр Цэмцгэр Алтай хогийн савтай болохоор өрнүүлсэн аянд нийт 68 байгууллагын ажилтан, албан хаагчид , 1 иргэн оролцож 3037850 төгрөг цугласан ба Залуус клубын үйл ажиллагаанд оролцдог, тусалдаг залуусын дэмжлэгтэйгээр нэг бүрийн үнэ 115300 төгрөгийн үнэтэй 30 ширхэг хогийн савыг хийж Есөнбулаг сумын ЗДТГ, Хот тохижилт үйлчилгээний газартаа хүлээлгэн өгч, гудманд байршууллаа. 

НИЙТЭЛСЭН: 2017-05-23 09:09:17