"ХОГГҮЙ ЦЭВЭР АЛТАЙ" САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО

Хог хаягдлын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбогдуулан БОАЖЯ-аас зарласан сарын аяныг аймаг орон нутагт зохион байгуулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулан ажиллаж байна. Сарын аяны нээлтийг аймгийн хэмжээнд 06 дугаар сарын 10-ны өдөр нэг цаг хугацаанд зохион байгууллаа. Аймгийн төвийн нээлтийн ажиллагаанд аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат, аймгийн Засаг даргын тамгын газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга П.Баасан, Цагдаагийн газрын дарга Г.Түмэннасан, Эрүүл мэндийн газрын дарга Ц.Туяа, Есөнбулаг сумын Засаг дарга, Алтай хотын захирагч Ш.Давга нар оролцлоо. 
Хог хаягдлын асуудал нь бүх салбарт хамаатай бөгөөд төрийн багууллагууд, иргэд, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагааны үндсэнд хуулийн хэрэгжилт хангагдаж, хоггүй цэвэр орчин бүрдэнэ гэдгийг аймгийн Засаг даргын орлогч Ж.Ганбат нээж үг хэлэхдээ дурьдлаа. Мөн нээлтэнд хүрэлцэн ирсэн иргэдэд Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Д.Баттайван шинэчлэн батлагдсан Хог хаягдлын тухай хуулийн танилцуулгыг хийлээ. 
Нээлтийн үйл ажиллагаанд аймгийн төвд 94 аж ахуйн нэгж, байгууллага, 1108 хүн оролцлоо. Сарын аяныг нээж, аймгийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулсан бөгөөд цэвэрлэгээнд аймгийн төвд 96 аж ахуйн нэгж, байгууллагын 1120 хүн оролцож 42 тн хогийг цэвэрлэж, хогийн цэгт төвлөрүүллээ.

НИЙТЭЛСЭН: 2017-06-12 12:29:17